Зууны манлай дуурийн дуучин Х.Уртнасангийн дуулсан гайхамшигт 5 дуу

Зууны манлай дуурийн дуучин Х.Уртнасангийн дуулсан гайхамшигт 5 дуу

 

Зууны манлай дуурийн дуучин, Төрийн шагналт, Ардын жүжигчин Х.Уртнасан тэнгэрийн оронд одож, Монголын сонгодог урлагт хүнд гарз учирлаа.

Х.Уртнасан нь 1945 онд Улаанбаатар хотод төрсөн. 1959-1963 онд УДБЭТ-ын дэргэдэх гоцлол дуучны анги, 1970-1972 онд Болгарын Софи хотын Хөгжмийн дээд сургүулийг дуулаачийн мэргэжлээр суралцаж төгссөн. 1963 онд УДБЭТ-д зарлагч, 1964 онд дуучин, 1968-1970 онд ЦДБЭЧ-д дуучин, 1972-1995 онд УДБЭТ-т гоцлол дуучнаар ажиллажээ. 1973 онд Берлин хотноо болсон ДЗО-ны 10-р их наадмын тэргүүн байр эзэлсэн. Москва хотын Их Театр, Кремлийн их хурлын ордон, Кишинев, Ташкент, Душанбе, Алма-Ата хотын дуурийн театр, Болгарын Софи хотын “Ардын театр”, Пелевен, Варна, Стара Загора хотын дуурь бүжгийн театруудад уригдан тоглосон. Тэрбээр дэлхийн сонгодог дууриудын тунгалаг хоолойгоор дуулаачдад зориулсан дүрүүдэд тоглож, өөрийн орны хөгжмийн зохиолчдын нийтийн дууны урлаг болон мэргэжлийн дууны бие даасан төрөл зүйлийг хөгжүүлэхэд их үүрэг гүйцэтгэсэн юм. Түүний гэр бүл, төрөл төрөгсөд, үр хүүхэд болон олон зуун шавь нарт нь гүн эмгэнэл илэрхийлье.

Зууны манлай дуурийн дуучин Х.Уртнасангийн дуулсан гайхамшигт 5 дууг зориулж байна.

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen