Төмөр зам дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн алба хаагчид

Төмөр зам дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн алба хаагчид ХХ зууны Монгол Улсын шашин, улс төрийн нэрт зүтгэлтэн дилов хутагт Башлуугийн Жамсранжавын чандрыг өчигдөр эх оронд нь авчирчээ. Дилов хутагтыг Монголд мэдэхгүй хүн цөөн болов уу. Учир нь түүний талаарх мэдээлэл, баримт  олдохгүйн зовлон байдаггүй билээ. Бурхан шашны их хүмүүн 1965 оны дөрөвдүгээр сарын 7-нд Нью-Йорк хотноо таалал төгссөн бөгөөд түүний чандрын нэг хэсгийг буддын ариун дагшин орон Энэтхэгт цацаж, нөгөөг нь   эх орон Монголд нь хүргэх аятай цагийг эдүгээг хүртэл хүлээж байсан гэдэг.  Тэгвэл эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, монгол зоныхоо сайн сайхан амьдралын төлөө өөрийн бие, нэг насны амьдралаа золионд гаргасан эх оронч эл эрхмийн чандар  насаар нь хүзүүг нь дөнгөлсөн "Урвагч-оргодол” гэх пайзыг нэрнээс нь авч хаяснаас хойш 26 жилийн дараа ийнхүү эх орондоо иржээ. Энэхүү хүндтэй үйл ажиллагааг Монгол, АНУ-ын Соёлын холбоо хамтран зохион байгуулсан байна. Түүний чандрыг төрсөн нутагт нь буюу Завхан аймагт нутаглуулах гэнэ. Дилов хутагт Жамсранжавын амьдралын түүх тун ч сонин.

Тэрээр тавхан настайдаа дилов хутагтын тавдугаар дүрээр тодорч, тэр үеэс л бурхан шашны төлөө бүхнээ зориулсан түүхтэй. Дилов гэдэг нь Буддын шашны хэргэм аж. Гэхдээ тэр зүгээр ч нэг шашны номонд нэвтэрсэн ламтан байсангүй, эх орныхоо тусгаар тогтнол, бүрэх эрхт байдал, монгол зоныхоо сайн сайхан амьдралын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн эх оронч зүтгэлтэн байлаа. Эрдэм чадлаараа Халхдаа алдаршсан хутагтыг 1930-аад онд "Эрэгдэндагвын 38-ын хэрэг” гэгчээр баривчилж байсан ч, тэнсэн харгалзаж байжээ. Гэхдээ ийн амийг нь хэлтрүүлэхдээ Дотоод яамнаас Банчин богд, гоминданы Хятад, Өвөр Монголд нэвтэрч байсан япончуудыг тагнуулахаар  өмнө зүгт илгээсэн байдаг. Ингэхдээ харийнханд үнэмшил төрүүлж, түүний амь нас, аюулгүй байдлыг хангах зорилгоор "Дилов хутагт эх орноосоо урважээ”  гэсэн  худал цуурхал тараасан түүхтэй. Гэвч цуурхал гал түймэр мэт хурдацтай тархаж,  хилийн дээс давж харийнханд итгэл үнэмшил төрүүлсэн хэдий ч, хожим их хутагтын нэрэнд хар толбо сэтгэлд нь бул чулуу болж хувирчээ. Харамсалтай нь тэрээр эх нутагтаа ч эргэж ирж чадахгүй болж, "Оргодол” гэх муу нэр нь үнэн мэт болж хувирсан гэдэг.  Итгэж хүндтэй үүрэг даалгасан хүмүүс нь ч цөвүүн цагийн тоосонд дарагдан одсоноор түүнийг тагнуул, эх оронч нэгэн байсныг гэрчлэх хүн үгүй болжээ. Гэхдээ хожим 1990 онд  түүнийг  цагаатгаж,  нэг насаар нь хүзүүнээс нь зүүсэн "урвагч-оргодол” гэх  пайзыг  авч хаясан билээ. Тэр цагт их хутагт аль хэдийнэ түм түжигнэсэн алс холын Нью-Йорк хотноо тэнгэрт хальсан байлаа. Түүний хойдын буяны номыг 14 дүгээр Далай лам уншиж байв.

ЭХ СУРВАЛЖ: WWW.MMINFO.MN

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen