Стадионд болсон эмгэнэлт явдал: "Штутгарт"-ын хөлбөмбөгчний аав хүүгийнхээ тоглолтыг үзэж байгаад нас баржээ

Стадионд болсон эмгэнэлт явдал: "Штутгарт"-ын хөлбөмбөгчний аав хүүгийнхээ тоглолтыг үзэж байгаад нас баржээ

 

Германы хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний нэгэн тоглолтын үеэр эмгэнэлтэй явдал гарчээ. "Штутгарт"-"Херта" (2: 1) тоглолтыг үзсэнийхээ дараа швабын клубын ахлагч Кристиан Гентнерийн аав стадион дотор нас баржээ. Херберт Гентнер хүүгийнхээ тоглолтыг “Mercedes Benz” Аренад очин үзэж байсан аж.

"Штутгарт" багийнхан ахлагчийнхаа аавыг нас барсанд гашуудаж байгаа аж. "Клубын бүх хүмүүс Гентнерийн гэр бүлийн хүнд хэцүү цаг үед тэднийг дэмжихээ мөн эмгэнэл илэрхийлсэн" гэж FootballHD-д багийн удирдлага мэдэгджээ.

Гентнер 2004 оноос хойш "Штутгарт"-д тоглож байгаа ба 2004 онд тэрбээр багийнхаа хамт  Бундеслигийн аварга цол хүртжээ. Тэрбээр мөн Германы үндэсний шигшээ багт 5 удаа тоглосон юм.

Gereg.mn

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen