Н.Номтойбаяр: Ирэх даваа гаригт Ерөнхий сайдын талаар шинэ баримт дэлгэнэ

 

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраас зарим зүйлийг тодрууллаа.

-Одоогоор чуулганы хуралдааны танхимд хэчнээн гишүүн ирээд байна вэ. Танай намынхан ойлголцоогүй юм уу, яагаад ирцээ бүрдүүлэхгүй байгаа юм бэ?

-Чуулганы хуралдаанд одоогийн байдлаар 36 гишүүн орж ирээд байна. Миний бие хэд хоногийн өмнө хийсэн хэвлэлийн хурал, ялангуяа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЖДҮ-тэй холбоотой асуудлаар мэдээлэл хийсэн. Дээр нь, өөрийнх нь хөрөнгө орлогын мэдүүлэгт байгаа хөрөнгийн  эх үүсвэрийг нотлох хугацаатай шаардлагыг тавьсан. Тавьсан шаардлагын хугацаа 13.30 цагт дууссан. Би өмнө нь мэдэгдсэн ёсоор эдгээр асуудлыг шалгуулах, энэ баримтууд нь цаашдаа У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллах боломжгүй гэдгийг хууль талаас ч тэр, ёс зүй, зарчим талаас нь илэрхийлсэн юм.

Миний бие албан ёсоор ирэх даваа гаригт хэвлэлийн бага хурал зарлана. Тэр хурлын үеэр нэмэлт шинэ мэдээлэл өгнө.

-Ажлаа эхлүүлээд явж байна гэхээр Ерөнхий сайдыг огцруулах гарын үсгээ цуглуулаад эхэлсэн гэсэн үг үү?

-Хуулийн хүрээнд албан бичгээ боловсруулах, түүнийгээ нотлох баримтуудаа цугуулах ажил явагдаж байна. Үндсэндээ суурь материалууд бүгд бэлэн. Өөр нэмэлт материалууд бий.

-Сар ч болоогүй байж хоёр дахь удаагаа засгийг огцруулах асуудлыг оруулах гэж байгаа нь бие биенээсээ өс авах гэсэн арга шиг харагдаад байна л даа?

-Надад бол өс авах шаардлага байхгүй. Намайг хохироогоогүй, хувийн өс хонзон сэдэл байхгүй. Ирэх даваа гаригт би эрх мэдлээ хэтрүүлсэн, гэмт хэргийн шинжтэй асуудлыг л баримттай ярина. Хэд хэдэн асуудал байгаа.

 

Itoim.mn

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen