ДАЛАЙ ЛАМЫН АЙЛЧЛАЛААС МОНГОЛ УЛС ЮУ АЛДАВ
Дээрхийн гэгээнтэн 14-р Далай лам Монгол улсад дөрөв хоног айлчлаад буцсан.Түүнийг манай улсад айлчлахтай зэрэгцэн урд хөршийнхөн мэдэгдэл гаргаж, Далай ламын айлчлалыг цуцлахыг манай талд сануулж байсан юм. Хоёр ч удаа мэдэгдэл гаргаж, энэ айлчлалыг хүлээн зөвшөөрөх нь хоёр улсын харилцаанд нөлөөлж болзошгүй хэмээн сануулж байлаа. Далай ламын тухайд Түвдийн ард түмнийг турхирч, Хятадын бодлогыг хүчтэй эсэргүүцэж, салан тусгаарлах ёстой хэмээн үздэг. Энэ нь мэдээж хэрэг Хятад улсын толгойны өвчин болсоор ирсэн.
Харин Монголын талаас уг айлчлалыг цэвэр шашны шинжтэй хэмээн тайлбарлаж буй бөгөөд энэ хүрээнд Далай лам ямар ч төрийн чухал албан тушаалын хүмүүстэй уулзалт хийгээгүй билээ. Гэсэн хэдий ч БНХАУ-ын төрийн хэвлэлийнхэн ямар ч түвшинд айлчилсан бай Далай ламын айлчлалыг зөвшөөрч болохгүй гэсэн байр сууриа илэрхийлсээр байсан юм.
Улмаар нэгэнт айлчлал өндөрлөсөн тул дараа дараагийн мэдэгдлээ гаргаж эхэллээ. Тодруулбал өнгөрсөн лхагва гарагт гаргасан мэдэгдэлдээ "Далай ламын Монголд хийж байгаа айлчлалын талаар бид албан ёсны байр сууриа илэрхийлсэн. Далай ламын айлчлалыг зөвшөөрсөн Монголын талын алдаатай бодлого Хятад-Монголын улс төрийн суурь харилцаанд сэв суулгаж, хоёр талын хамтын ажиллагааны хөгжилд сөргөөр нөлөөллөө. Тиймээс Хятад улс Монголын талаас Хятадын суурь ашиг сонирхолд хүндэтгэлтэй хандаж, алдаатай үйлдлээс бий болсон сөрөг нөлөөг арилгах арга хэмжээ аван, Хятад-Монголын харилцааг хэвийн түвшинд нь буцааж оруулахыг шаардаж байгаа” гэж бичжээ.
Тэгвэл Далай ламын айлчлал санаатай болон санамсаргүй олон үр дагаваруудыг авчирч эхлээд байна. Ямартай ч Урд хөршийн талаас Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн энэ сарын 28-наас тус улсад айлчлах байсан айлчлалыг хойшлуулаад байгаа юм. Тус айлчлалаар Хятадаас авах хөнгөлөлттэй зээлийн талаар хэлэлцэх ёстой байсан юм.
Хөнгөлөлттэй зээлийн дүн 4.2 тэрбум доллар. Гэвч Хятадын тал албан бусаар энэхүү айлчлалыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах санал гаргаж эхэллээ. Энэ талаар Гадаад харилцааны яамны зүгээс тодорхой мэдэгдэл хийгээгүй. Өөрөөр хэлбэл Хятадын талаас олон төрлийн зээл тусламж болон тулалцааны асуудлаар яриа хэлэлцээр хийж байсан энэ бүгд зогсож ч болох нөхцөл байдал үүсээд байна.
Манай улсын эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа энэ үед манай хамгийн түрүүнд түших улс бол мэдээж урд, хойд хоёр хөрш. Гэтэл бид Далай багшийн энэ удаагийн айлчлалыг хүлээн зөвшөөрснөөрөө Хятадын талтай эдийн засгийн хувьд ч, улс төрийн хувьд ч асуудал үүсгэж болохуйц нөхцөл байдлыг үүсгэлээ.

Б.Сансар
olloo.mn