Иргэн бүрийн итгэл, сэтгэл, зүтгэл дээр эх орны минь хувь заяа бий

 Иргэн бүрийн итгэл, сэтгэл, зүтгэл дээр эх орны минь хувь заяа бий
Монгол Улсаа либерализм, неолиберализм, эдийн засгийн алуурчдын савраас чөлөөлж, төр улс, түмэн олондоо жинхэнэ эрх чөлөө, бүрэн дүүрэн тусгаар тогтнолыг цогцлоохын төлөө зүрх сэтгэлээ зориулах чадалтай, хүчирхэг өвөг дээдсийн цус судсанд нь булигласан хөх Монголын босоо хийморьтой бүхэнтэй бид нэгдэнэ. 

Үндэсний үзэл санаа, хэл, соёл уламжлал, зан заншил, шашин шүтлэг, үйлдвэр аж ахуй гээд үндэсний бүхнээ өөд татан сэргээе гэсэн хэн бүхэнтэй хамтарна. 
Хэнээс ч гуйхгүй, хэнд ч сөгдөх ёсгүй хөх Монголын үр сад шүү бид. 

Хүннү гүрнээс улбаатай Их Эзэн Чингис хааны алтан сударт зарлигдсан таван тусгаар тогтнолын онолыг иш үндэс болговоос ахуй буюу эдийн засгийн, удмын, орон зайн, төрийн, тархины буюу оюун санааны гэсэн 5 бүрэлдэхүүнтэй гэж үзвээс өнөөдөр тусгаар тогтнолоо бүтэн байна гэж хэлж чадах хүн байна уу. 

Ариун цусаа урсгаж, амь биеэ золин байж үлдээсэн алтнаас ч үнэтэй газар шороо, ураг удмын минь үнэ цэнэ сохор зоосны төлөөсөнд сөхрөх учиргүй. 

Мөнх тэнгэрээ дуудан нэгдэцгээе
Мөрөн усаа хамгаалаад нэгдэцгээе
Мөнхийн галаа бадраан нэгдэцгээе
Мөрөөдөл хүсэлдээ эх орноо тэргүүнд нь тавиад нэгдэцгээе

Амин хувиа түр хойш тавиад нэгдэцгээе
Алаг үрсийнхээ ирээдүйг бодоод нэгдэцгээе
Агуу түүхээ сэрээгээд нэгдэцгээе
Аархал омогшлоо бадраагаад нэгдэцгээе.

Нэгэн алдартай Монголч эрдэмтэн "Монголчууд нэгдэж чаддаггүй сонин хүмүүс, хэрэв нэгдчих юм бол өрсөлдөгч нь хэн байхаас үл хамааран дэлхийг эзэлчихдэг сонин улс” гэж хэлсэн байдаг.

Иргэн бүрийн итгэл, сэтгэл, зүтгэл дээр эх орны минь хувь заяа бий.
 
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen