У.ХҮРЭЛСҮХ: ТӨРИЙН ЦЭВЭРЛЭГЭЭ ЭХЭЛСЭН ГЭДГИЙГ АЛБАН ЁСООР ХЭЛЬЕ
Ерөнхий сайд У.Хүрэлсүх цагийн үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. УИХ-ын нэр бүхий 27 гишүүн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулахаар гарын үсэг зурж, УИХ-д өргөн бариад байгаа юм.
Тэгвэл өнөөдөр Ерөнхий сайд энэ талаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Засгийн газар байгуулагдаад жил болж байна. Ерөнхий сайдаар томилогдохдоо УИХ-ын индэр дээрээс хэлж байсан үгэндээ өнөөдрийг хүртэл үнэнч байгаа. Ерөнхий сайд болсноосоо хойш 13 аймгаар явсан. Ард түмэн 2 зүйлийг хүсэж байна. Нэгдүгээрт, нийгмийн шударга ёсыг бэхжүүлэхийн төлөө ажиллаж өгөөч ээ, төрийн албаны бүх шатанд сахилга хариуцлага, дэг журмыг тогтоож өгөөчээ. Хоёрдугаарт, унаж байгаа эдийн засгийг сэргээж өгөөч, цалин мөнгө нэмж өгөөч, ядуурлаас ангижруулж өгөөч ээ гэсэн хүсэлтийг тавьж байна. Сүүлийн үед хийсэн судалгаанаас харахад ард түмний хүсэж байгаа зүйл бол шударга ёс.
Надад хоёр зам байна. Нэгдүгээрт, ард түмнийхээ хүсэж байгаачлан шударга ёсны төлөө ам насаа хайрлахгүй тэмцэх эсвэл зарим нэг хүмүүсийг ажил амьдралтай байлгахын төлөө буулт хийж амьдрах.
Надад хоёр зам байна. Нэгдүгээрт, ард түмнийхээ хүсэж байгаачлан шударга ёсны төлөө ам насаа хайрлахгүй тэмцэх эсвэл зарим нэг хүмүүсийг ажил амьдралтай байлгахын төлөө буулт хийж амьдрах. Би нэгийг буюу ард түмнийхээ хүсэж байгаачлан шударга ёсны төлөө амь насаа хайрлахгүй тэмцэх замыг сонгож байгаа. Шударга ёс тогтоохын төлөө ажиллах цаг болсон. Хүмүүс ярьдаг МАНАН гэж байдаг гэж. Үнэн юм байна. МАНАН гэж байдаг юм байна. Заримдаа миний хүч хүрэхгүй байна. Надад сэтгэлийн хүч байна. Би УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаа өг гэж шаардсан. Албан ёсоор мэдэгдэхэд 60 тэрбумын бичлэг бол үнэн. Тэр бол эвлүүлэг биш. Монголын төрийн албан тушаалыг хууль бусаар зарах гэсэн оролдлогыг хийсэн үү гэвэл хийсэн. Хэрэгжүүлсэн эсэхийг хууль хяналтын байгууллага шалгах байх. Үүнийхээ төлөө огцрох ёстой. Газрын наймаа хийж байсан уу, байсан. Үүнийхээ төлөө огцор гэсэн. Д.Хаянхярваа даргыг бүлгийн даргаа хийж чадаагүй, шударга ёсны төлөө, 60 тэрбумынхныг хамгаалсны төлөө огцор гэж хэлсэн. Манай намынхан дэмжиж огцруулсан. Улаанбаатар хотын Засаг даргыг огцрохыг шаардсан. Энэ асуудлыг өнөөдөр НИТХ хэлэлцэнэ. Буруутай этгээдэд хариуцлага тооцох ёстой. Энэ гурван шаардлагыг тавьсны төлөө Засгийн газрыг огцруулах асуудлыг гаргаж тавилаа.
Би УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаа өг гэж шаардсан. Албан ёсоор мэдэгдэхэд 60 тэрбумын бичлэг бол үнэн. Тэр бол эвлүүлэг биш.
Үндсээр нь өөрчлөхөөс өөр аргагүй болсон. Өөрчлөлт шинэчлэлтийг ард түмэн шаардаж байгаа. Тос дотроосоо өтдөг гэдэг шиг төрийн цэвэрлэгээ эхэлсэн гэдгийг албан ёсоор хэлье. Надад хүч тэнхээ , эрх зүйн орчин дутаж байгаа. Дээр нь бас намаа цэвэрлэх ёстой гэж бодож байна. Засгийн газрыг огцруулахаар 27 хүн гарын үсэг зурсан хүмүүсийн зургийг хараарай. Хэн болох нь харагдана. Нөгөө яриад байгаа 30 гэр бүл тэнд байгаа. Монголын эд хөрөнгө, Эрдэнэтийн хөрөнгийг зарж баяжсан эдгээр хүмүүс амь тэмцэн зүтгэж байна. Улс орны эдийн засгийн уналт зогссон. Эдийн засгийн бодит өсөлт 6,3-т хүрсэн. Энэ жил энэ өсөлтийг тогтвортой барина. Ард түмнийхээ бий болгосон шударга ёсыг хамгаалах цаг болж. Үүнээс цааш хугацаа алга.
Улс орны аюулгүй байдлыг хангах ёсны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн хүн. Би парламентын засаглалын дэмждэг. Гэхдээ бид парламентын засаглалыг боловсронгуй болгох цаг болсон. Бид 27 жил Үндсэн хуулиар амьдарсан. Гэхдээ амьдрал өөрчлөгдөж байна, өөрчлөх ёстой. Энэ бүхнийг мэдэрч, цаг алдалгүй энэ ажлыг эхлүүлэх ёстой. ЖДҮХ сантай холбогдсон албан тушаалтнуудыг чөлөөлсөн. Цаашид хуулийн дагуу шалгаад хариуцлага тооцох асуудал үргэлжилнэ. ЖДҮ эрхлэгчдэд тэдэнд зориулсан зээлийг нь өгнө. Бид шалгаж, хэн буруутайг нь тогтоох ёстой. Шилэн нээлттэй санг бий болгоно. Засгийн газрын зүгээс энэ шалгалтыг хоёр сарын өмнө хийсэн. Ард түмэн, эх орноо гэсэн сэтгэлтэй олон мянган хүмүүс намуудад байгаа. Эдгээр хүмүүсийг нэгдээсэй гэж хүсэж байна” гэлээ.
-Таныг 300 офицер цуглуулаад бослогод уриалсан гэсэн?
-Цагдаа нар надтай уулзаад, гудамж талбайд гарч тэмцэхээ илэрхийлсэн. Тухайн үед би тэгж болохгүй тайван байх ёстой. Та бүхэн гудамж талбайд битгий гаргаарай. Үймээн самуун хийж болохгүй. Та бүхэн сэтгэл амар бай. УИХ-ын даргыг огцруулахын төлөө явна. УИХ, намын бүлэгтэйгээ ажиллана гэдгээ илэрхийлсэн. Түүнээс биш бослого тэмцэл хийх гээд байгаа юм байхгүй. Л.Энх-Амгалан хариуцлагагүй зүйл ярьж байна лээ. Ард түмэн тайван замаар явах ёстой. Энэ ард түмнийг тайван байлгана гэж бодож байвал УИХ-ын дарга, Хотын дарга ажлаа өг.
-Өмнөх Засгийн газрыг огцруулах кноп дарсан гишүүдэд ЖДҮХ сангаас шагнал болгож мөнгө өгсөн гэдэг нь үнэн үү?
-ЖДҮХ сангаас 950 сая төгрөгийн асуудлыг би огт мэдэхгүй.
-Я.Содбаатар сайдад хариуцлага тооцох уу? ЖДҮХ сангаас зээл авсан.
-Нөхөр Я.Содбаатар хуулийн байгууллагад шалгагдаж байгаа. Буруутай бол ажлаас нь чөлөөлнө гэж хэлсэн.
П.ГОО
Оллоо.мн