Ашиа Биби-Бурхныг доромжилсон хэргээр цаазын ял авсан бүсгүйн гунигт хувь заяа

Ашиа Биби-Бурхныг доромжилсон хэргээр цаазын ял авсан бүсгүйн гунигт хувь заяаПакистаны Дээд шүүх өнгөрсөн даваа гаригийн хуралдаанаараа “Бурхныг доромжилсон” хэргээр цаазаар авах ял авсан Ашиа Биби хэмээх бүсгүйн асуудлыг хэлэлцээд амийг нь өршөөн хэлтрүүлжээ. Энэ явдал Пакистаны хамгийн эмзэг цэг болсон шашны зөрчлийн асуудлыг дэлхий нийтийн анхааралд дахин оруулаад байна.  

Бүсгүй Христийн шашинтан бөгөөд 2009 оны тэр нэгэн өдөр хөршүүдтэйгээ хэрэлдэхдээ лалын шашныг үндэслэгч, зөнч мэргэн Мухаммедыг хараан зүхсэн гэнэ. Тэрээр энэ хэрэгтээ 2010 онд цаазын ял сонссон бөгөөд түүнээс хойш одоо болтол ганцаарчилсан камерт хоригдож байгаа аж. Энэ хооронд бүсгүй гэм буруугүйгээ нотлохоор олон удаа хандсан ч авч хэлэлцэлгүй өдийг хүрчээ. Одоо ч гэсэн цаазын ялыг нь хэлтрүүлсэн ч бүх насаараа хоригдох гунигт хувь тавилантай учирсан байж ч магадгүй гэнэ. Тэрээр шоронгоос "Франс Пресс" агентлагийн сурвалжлагчтай холбогдож, энэ тухайгаа хоолой зангируулан байж ярьжээ. 

Ашиа Биби-Бурхныг доромжилсон хэргээр цаазын ял авсан бүсгүйн гунигт хувь заяа

Иргэд үйлдсэн хэрэгт нь хатуу байр сууринаас хандсаар байгаа нь бүсгүйг ийнхүү санаа зовниход хүргэж байгаа юм байна. Лалын шашныг үндэслэгчийг хараан зүхсэн хэрэг өдүүлсэн Христийн шашинт эмэгтэйг цаазын ялаас хэлтрүүлсэн мэдээлэл олон нийтэд хүрсний дараа Карачи, Лахор, Пешавар зэрэг томоохон хотуудад шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэн олон мянган пакистанчууд жагсаал хийсэн нь шүүхийг гаргасан шийдвэрээ эргэн харахад хүргэж мэднэ. Учир нь Исламабадад болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр иргэд лалын шашныг доромжилсон этгээдийг өршөөн хэлтрүүлэх ёсгүй хэмээн уурлан хилэгнэж, эмх замбараагүй байдал дэгдээх дөхсөн бөгөөд цагдаагийн хүчээр намжаасан юм байна.

Тиймээс, Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Сакиб Нисарм бүсгүйг Лахороос холгүй орших Шейкупурын шоронгоос удахгүй суллана гэж хэлсэн ч сүсэгтнүүдээс болгоомжлоод биелүүлэхгүй байх магадлал өндөр байгаа аж. Бүсгүй өөрөө ч үүнийг сайн ойлгож байгаа бөгөөд “Би итгэж ч чадахгүй байна. Тэд үнэхээр намайг суллана гэж үү” хэмээн дахин дахин асууж байсан гэнэ.

Бурхныг доромжилбол аман мэдүүлгийг нотлох баримтад тооцож ялладаг

Пакистанд ажил, аялал, ер нь ямар ч шалтгаантай бай, очсон л бол лалын шашны асуудалд ихээхэн болгоомжтой хандах ёстой гэдгийг Ашиа Бибид тохиолдсон энэ эмгэнэлт хэрэг харуулдаг. 

Ашиа Бибигийн талаарх гомдлыг 2009 онд хөрш айлынх нь хэдэн авгай нар анх шүүхэд гаргасан байдаг аж. Тэгэхдээ аяга хэрэглэж байгаа байдал нь түүний итгэл үнэмшил ариун биш байгааг харуулж байгаа талаар мэдүүлжээ. Хэсэг хугацааны дараа “хэрэлдэж байх үедээ Зөнч мэргэн Мухаммедыг доромжилсон утгатай үгсийг гурван ч удаа хэлсэн” хэмээсэн аж. Тэд эмэгтэйг Мухаммедыг доромжилсон даруйд гэрт нь зодож, бурхныг нь доромжилсон нь үнэн хэмээн амыг нь авчихсан гэдгээ давхар мэдүүлсэн гэдэг. Шүүх тэдний мэдүүлгийг нотолгоо гэж хүлээн зөвшөөрсөн нь гаргасан шийдвэрээс нь тодорхой.

Шүүх өршөөсөн ч ард түмэн яллана

Шашинд хэт гүнзгий автсан улсын хамгийн аймшигтай тал нь энэ. Шүүх хэдийгээр өршөөсөн ч ард түмэн түүнийг өршөөхгүй гэдэгт Ашиа Бибигийн өмгөөлөгч бараг л итгэлтэй байна. Үйлчлүүлэгчийг шоронгоос сулласан ч уурсаж хилэгнэсэн ард иргэд үргэлжлүүлж, гэсгээн цээрлүүлнэ гэдэгт тэрээр санаа зовниж байгаа юм.

Ашиа Биби-Бурхныг доромжилсон хэргээр цаазын ял авсан бүсгүйн гунигт хувь заяа

Түүний зовинол дэмий биш. Пакистандаа нэртэй улс төрч, Пенжаб мужийн захирагч Салман Тасир “Бурхныг доромжилсон” гэх хэргийг эрүүгийн хуулиас хасах, ял шийтгэлийг нь хөнгөрүүлэх санаачилга гаргаад бусдад хөнөөгдсөнийг тэрээр жишээ болгож байна. Салман Тасирыг Ашиа Бибиг суллахыг дэмжсэний төлөө бие хамгаалагч нь автомат буугаар шүршин хөнөөсөн байдаг. Алуурчин Мумтаз Кадри үйлдсэн хэргийнхээ төлөө шийтгүүлсэн ч ард түмний дунд баатар болж үлдсэн түүхтэй. Шүүх хурлын явцад иргэд хэдэн арван мянгаараа цугларч, алуурчныг өмгөөлж байсан нь түүх болон үлджээ. Тиймээс Ашиа Биби суллагдсан ч цаашид амар тайван амьдрах магадлал маш бага юм. Түүний өдүүлсэн хүнд гэмт хэрэг гээд байгаа нь "Христ хүн төрөлхтний төлөө амиа өгсөн. Харин Мухамед яасан юм бэ" гэсэн үгс байсан юм.      

Бурхныг доромжлогсдод үзүүлдэг гэсгээл

Бурхныг доромжилсон гэх зүйл ангийг Эрүүгийн хуульд анх 1860 онд оруулжээ. Тухайн үедээ 10 хүртэл жил хорихоор хуульчилсан нь 100 гаруй жилийн турш мөрдөгдөж байж. Генерал Зия уль Хак төрийн эрхэнд гарч, улс орон цэргийн дэглэм тогтсон 1980-аад онд харин энэ төрлийн гэмт хэрэгт ногдуулах шийтгэлд хэд, хэдэн удаа нэмэлт өөрчлөлт орсон байдаг аж. Тухайлбал,

1980 он. Лалын шашны мэргэдийг доромжилсон бол гурван жил хүртэл хугацаагаар хорих,

1982 он. Коран судлыг гутаан доромжилсон бол бүх насаар нь хорих,

1986 он. Лалын шашныг үндэслэгч, Зөнч мэргэн Мухаммедыг хараан зүхсэн, доромжилсон бол бүх насаар нь хорих буюу цаазаар авах ял шийтгэнэ гэсэн нэмэлтүүдийг оруулж өгчээ. 

Хамгийн хачирхууштай нь, бурхныг доромжилсон этгээдийг хатуу шийтгэх уг хууль ард түмний дэмжлэгийг бүрэн хүлээдэгт байдаг. Тийм ч учраас улс төрийн намууд “Бурхныг доромжлох” гэмт хэрэгт ногдуулах ялыг улам бүр чангатгах замаар ард түмнээс хүлээх дэмжлэгээ өсгөхийг оролддог аж. Ахмадийн бүлэг гэгч этгээдүүд хүн амын 1.6 хувийг эзэлдэг христийн шашинтнуудын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулж олон хүнийг Линчийн шүүх маягаар алж талсан ч шийтгэл хүлээсэн нь нэгээхэн ч үгүй аж. 

Ашиа Биби гэж хэн бэ

Ашиа Биби нь 1971 онд төрсөн, энэ жил 47 настай. Нөхөр, дөрвөн хүүхэдтэй, христийн шашин шүтдэг пакистан эмэгтэй. Тэрээр 2010 онд цаазын ял сонссоноор энэ төрлийн гэмт хэргээр шүүхээс ялын дээд хэмжээ авсан анхны эмэгтэй болсон юм. Түүнд шийтгэл ногдуулсан явдал олон улсад шуугиан дэгдээж, өдгөө Пакистанд хүний эрх зөрчигдөж байгаа талаар асуудал гарахад байнга жишээ татдаг болжээ. Шүүхээс түүнд өршөөл үзүүлсэн нь иргэдийн уур хилэнг бадрааж, өдгөө гэр бүлийнхэн нь ч нутагтаа амьдрах аргагүй болох хүнд байдалд ороод байгаа аж. Хамгийн сүүлд гарсан мэдээгээр, Ашиа Бибигийн нөхөр барууны орнуудаас орогнол хүссэн бөгөөд Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй туслахаа мэдэгдсэн гэнэ.  

Ашиа Биби-Бурхныг доромжилсон хэргээр цаазын ял авсан бүсгүйн гунигт хувь заяа

Ашиа Бибигийн нөхөр, охины хамт.

Eagle.mn

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen