Төрийн далбаа болон Нийслэлийн тугийг мандууллаа

Төрийн далбаа болон Нийслэлийн тугийг мандууллаа

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас Нийслэл хот байгуулагдсаны 379 жилийн ой, Нийслэлийн өдрийг тохиолдуулан ‘’Төрийн далбаа болон Нийслэлийн тугийг мандуулах’’ арга хэмжээг ёслол төгөлдөр зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн бие бүрэлдэхүүн, хүндэт харуулын анги, үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ хамтран оролцож Монгол улсын Төрийн далбаа болон Нийслэлийн тугийг мандуулж, хүндэтгэл үзүүлсэн юм. 

Мөн энэ үеэр дүүргийн Засаг дарга Т.Баясах тус цэргийн ангийн Захирагч болон хугацаат цэргийн албыг нэр төртэйгээр хааж буй цэргийн албан хаагчдад Засаг даргын ‘’Талархал’’-ын бичгийг гардуулсан юм.
Тус арга хэмжээнд дүүргийн Засаг даргын орлогч Т.Батцогт, Д.Уламбаяр, Б.Наранчулуун, Зэвсэгт хүчний 032 ангийн захирагч Ж.Мөнхбаяр, Цэргийн штабын дарга Т.Амартогтох болон албаны бусад хүмүүс оролцлоо хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen