Амьд домгууд

Амьд домгуудЭх орныхоо нэрийг олимп, тив, дэлхийд дуурсгаж, түүхэн амжилтын түүчээ болж яваа олон шилдэг тамирчинтай спорт бол яах аргагүй Монголын чөлөөт бөх. Энэ спортоор монголчууд бид олимпоос анхны медаль хүртэж, дэлхийн дэвжээнд улсынхаа нэрийг цуурайтуулж ирсэн. Манай тамирчид төдийгөөс өдий хүртэлх намтар баян түүхийн урт жимээр өртөөлөхдөө ард түмнийхээ итгэлийг алдалгүй олимп, дэлхийн дэвжээнээс медалийн хур буулгаж, тэр хэрээрээ олондоо хүндлэгдсээр ирснийг бид мэднэ.

Монголын чөлөөтийнхөн дэлхийн таван аваргатай. Тэднээс дэлхийн дэвжээнд Төрийн дууллаа эгшиглүүлсэн хоёрхон эрэгтэй хүчтэн бол Хөдөлмөрийн баатар Х.Баянмөнх, З.Ойдов юм. Увс аймгийн Хяргас сумын харьяат, Гавьяат тамирчин, XX зууны манлай бөх Хорлоогийн Баянмөнх “Мюнхен-1972” олимпын наадмын дэд аварга, ДАШТ-ий алт (1975), хошой мөнгө (1971, 1974), Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний хүрэл (1975), Азийн наадам (1974), Азийн АШТ (1973)-ий аварга.

Харин Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, Гавьяат тамирчин, ХХ зууны манлай бөх Зэвэгийн Ойдов “Монреаль-1976” олимпын наадамд үзүүрлэсэн, ДАШТ-ий хошой алт (1974, 1975), хүрэл (1977), Азийн наадмын алт (1978), мөнгөн (1974) медальтай, 1973 онд Азийн АШТ, 1977 онд дэлхийн оюутан, залуучуудын универсиадад түрүүлсэн. Үүний сацуу их спортын төрлөөр дэлхийн аварга цолоо баталсан хоёрхон монгол тамирны нэг (нөгөө нь С.Батцэцэг) билээ.

http://unuudur.mn/article/109562

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen