"Алдрын од"-ын эзнээр Харанга хамтлаг тодорчээ

"Алдрын од"-ын эзнээр Харанга хамтлаг тодорчээ

 

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор жил бүрийн долдугаар сарын 29, 30-ны өдрийг Бүрэн эрхт байдал, чөлөөт сонгуулийн тэмдэглэлт өдөр болгохоор шийдвэрлэсэн. Энэ өдрийг тохиолдуулан өнгөрсөн жилээс эхлэн "Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын санаачилгаар Монголын pок попын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хамтлаг, дуучдыг алдаршуулах зорилгоор "Алдрын Од” одонгоор шагнаж, "Алдрын од" гардуулах ёслолыг жил бүрийн 7 сарын 30-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Хамгийн анхны "Алдрын Од” одонг Монголын рок попын анхдагчуудын нэг Соёл-Эрдэнэ хамтлаг хүртэж "Соёлын төв өргөө”-ний урд тус хамтлагийн "Алдрын од"-ын дурсгалын самбарыг байршуулан, "Хонхны дуу” клубээс 100 сая төгрөгөөр "Алдрын Од”-ын эздийг шагнаж урамшуулсан юм.  Тэгвэл энэ жилийн "Алдрын од”-ын эзнээр Харанга хамтлагыг тодруулсан тухай өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Монгол Улсын баатар, Алдрын од шагналыг санаачлагч, "Хонхны дуу” клубыг үүсгэн байгуулагч Э.Бат-Үүл нар мэдээлэл өглөө.

"Алдрын од"-ын эзнээр Харанга хамтлаг тодорчээ

 


"Алдрын од” одонг хүртэх хамтлаг дуучдыг "Пентатоник” академиас шалгаруулдаг бөгөөд энэ жил Инээмсэглэл, Өргөө, Харанга хамтлагыг "Алдрын од” одонгоор шагнуулахаар нэр дэвшүүлжээ. "Алдрын Од” шагналыг санхүүжүүлэгч "Хонхны дуу” клубын гишүүдийн дунд нууц санал хураалт явуулахад Харанга хамтлаг шалгарсан байна. Харанга хамтлагт "Алдрын од” одонг 7 дугаар сарын 30-ны өдөр гардуулж өгөх бөгөөд энэ үдэш Чингисийн талбайд Харанга хамтлагт хүндэтгэл үзүүлэх шоу тоглолт болж, "Хонхны дуу” клубээс  100 сая төгрөгийг гардуулж өгнөгэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen