Тээшийг нээхгүйгээр тэсрэх бодис, хар тамхи илрүүлдэг төхөөрөмжийг бүтээжээ

 

ОХУ-ын эрдэмтэд онгоцонд шингэн зүйл оруулахыг хориглосон заалтыг хүчингүй болгохуйц нээлт хийв.

Петербургийн эрдэмтэд тэсрэх болон аюултай бодисыг зайнаас илрүүлэх орчин үеийн багажийг бүтээжээ. Тухайн тээшийг шалгахад тусгай төхөөрөмжийг цөмийн физикийн үндсэн дээр буюу эгэл бөөмс нейтрон нь бодистой харилцан үйлчилсэнийг ашиглаж бий болгожээ. Уг цэнэггүй бөөмс нь ямар ч саадыг нэвтэрч чаддаг учраас тухайн бодисын химийн найрлагыг бүрэн тодорхойлж болох юм.

Ямар нэгэн тээшийг нээхгүйгээр тэсрэх бодис, шингэн зүйл, хар тамхи болон хортой бодисыг илрүүлж болох юм. Аль ч нисэх онгоцны танхимд байрлуулсан рентген багажнаас энэ шинэ нейтроны анализатор багаж нь гаднаас харахад ялгагдахгүй юм. Гаднаас хараад ялгагдах зүйл гэвэл тухайн тээшин дотор байгаа зүйлийн химийн найрлагын мэдээллийг хүснэгтээр өгдөгт ялгаатай юм.  

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen