ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙН БҮС ДЭХ БАРИЛГЫГ АЛБАДАН БУУЛГАВ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх түүх, соёлын үнэт өв болсон Чойжин ламын сүм музейн хамгаалалтын бүсэд зохих зөвшөөрөлгүй эзэмшиж байгаа 3600 м2 газрыг чөлөөлж, 270м2 талбай бүхий хоёр давхар барилгыг албадан буулгах захирамж гаргажээ. Уг захирамжийн дагуу зохих зөвшөөрөлгүй эзэмшиж байсан газрыг чөлөөлсөн байна.
Энэхүү чөлөөлсөн талбай дээр Чойжин ламын сүм музейн зүгээс тохижилтын ажил хийж, цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөөд байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.