“Би жингээ хасмаар байна 5” зорилтот тэмцээн тун удахгүй
Жингээ хасаад найман саяын эзэн болоорой
Илүүдэл жингийнхээ эсрэг тууштай тэмцэгч хэн бүхнийг “Би жингээ хасмаар байна 5” зорилтот тэмцээнд оролцохыг урьж байна. Уг тэмцээн 50 хоногийн турш үргэлжлэх бөгөөд 95кг-аас дээш жинтэй эрэгтэй, эмэгтэй бүх насныхан оролцох боломжтой.
Илүүдэл жингийнхээ эсрэг чинь үнэнчээр, зоригтой тэмцэж чадсан хичээл зүтгэлийг тань бид найман сая төгрөгөөр мялаах болно. Та тэмцээнд оролцохыг хүсвэл энэ сарын 26-ыг хүртэл онлайнаар болон өөрийн биеэр ирж бүртгүүлэх боломжтой.
Тэмцээнийг “Сүлд Трейнинг” удирдан явуулах бөгөөд ердөө 40 оролцогч оролцох боломжтой тул та яарах тун. Хүсэл мөрөөдлийнхөө төлөө эрч хүчтэйгээр тэмцэх шинэ давлагаа эхэллээ. Үүнийг мянга мянган залуус хийж чадсан. Та ч бас чадна. Танд амжилт хүсье.
Холбоо барих утасны дугаар:99108791, 76001112