Монголын анхны ”Фото мисс” жүжигчин Б.Хулан
"Х-Түц" продакшнаас уран бүтээлийн гараагаа эхэлсэн жүжигчин Б.Хулан тун ч үзэсгэлэнтэй нэгэн. Багаасаа л урлаг уран сайхнаар явсан тэрээр 1997 онд "Фото мисс" 1998 онд Монгол улсын "Гоо охин" болж байжээ. Ийн Монголын хамгийн анхны "Фото мисс" хэмээх титмийн эзэн болж байсан түүний эгч загвар зохион бүтээгч гэдгийн хэн хүнгүй сайн мэднэ. Хамтдаа "Үнсгэлжин" тэмцээнд тун ч амжилттай оролцож байсан тэд бага насаа дурсан цаг хугацаа хэрхэн харвасан сум шиг өнгөрч буйг гайхан суугаа сурагтай. Эмэгтэй хүн хэрхэн биеэ авч явахыг ээжээсээ үлгэрлэн сурсан хэмээсэн жүжигчин Хулан өнөөг хүртэл ээжийнхээ гоо үзэсгэлэнг бишрэн шүтэж явдаг гэнэ лээ.
Б.Болор
Эх сурвалж: Factnews.mn