ТЭМYЖИНИЙ УГ ГАРАЛ БА БАГА НАСНЫ YЕ /I-р бүлэг

ТЭМYЖИНИЙ УГ ГАРАЛ БА БАГА НАСНЫ YЕ /I-р бүлэг

 

1. Чингис хааны язгуур, дээр тэнгэрээс заяат тєрсєн Бєртэ-чино, гэргий Гуа- Маралын хамт тэнгис далайг гэтэлж ирээд Онон мєрний эх Бурхан халдун ууланд нутаглаж Батцагаан гэдэг нэгэн хєвvvнийг тєрvvлжээ.

2. Батцагааны хєвvvн Тамача, Тамачийн хєвvvн Хоричар мэргэн, Хоричар мэргэний хєвvvн Уужим буурал, Уужим бууралын хєвvvн Саль-хачау, Саль-хачаугийн хєвvvн Ихнvдэн, Ихнvдэний хєвvvн Шинсочи, Шинсочийн хєвvvн Харчу.

3. Харчугийн хєвvvн Боржигидай мэргэн бvлгээ. Боржигидай мэргэний гэргий нь Монголжингуа, тvvнээс тєрсєн хєвvvн Торголжин баян. Торголжин баян, Борогчин гуа гэргийтэй, Боролдайсуялби гэдэг залуу зарцтай, дайр бор хоёр хvлэг морьтой бvлгээ. Торголжин баяны хєвvvн Дува сохор, Добу мэргэн хоёр бvлгээ.

4. Дува сохор, магнай дундаа ганц нvдтэй гурван нvvдлийн газар харах бvлгээ.

5. Нэгэн єдєр Дува сохор, Добу мэргэн дvvтэйгээ Бурхан халдун уулан дээр гарав. Дува сохор, Бурхан халдун дээрээс харвал Тvнхэлэг горхин уруу нэгэн бvлэг иргэн нvvж айсуй.

6. Дува сохор єгvvлрvvн: "Тэр нvvдэл иргэний дотор, тэрэгний мухлагийн ємнє нэг сайхан охин сууж явна. Хvний гэргий болоогvй бол Добу мэргэн дvv чамд гуйж гэргий болгоё" гээд тvvнийг vзvvлэхээр Добу мэргэн дvvгээ илгээв.

7. Добу мэргэн, тэр нvvдэлд хvрч охиныг vзвэл vнэхээр алдартай, гоо сайхан охин бєгєєд хvний гэргий болоогvй ажээ. Нэр Алун гуа гэнэ.

8. Энэ охин, хорь тvмдийн ноён Хорилардай мэргэний гэргий Баргужин гуагаас хорь тvмд (хорь буриад)-ийн нутаг Ариг ус гэдэг газар тєржээ. Тvvний эх Баргужин гуа бол хол газрын Баргужин тєхvмийн эзэн Баргудай мэргэний охин бvлгээ. Тэр бvлэг иргэн бол Хорилардай мэргэнийх ажээ.

9. Хорилардай мэргэн, хорь тvмдийн газарт булга, хэрэм зэрэг ан гєрєєс агнахаа хориглон булаалдаж харилцан муудалцаад салж, хорилар овогтон болоод Бурхан халдун ууланд ан гєрєєс элбэг гэж сонсож, Бурхан халдуны эзэн бурхан босгосон Шинч баян урианхайтай уулзахаар нvvж ирсэн ажээ. Энэхvv хорь тvмдийн ноён Хорилардай мэргэний охин, Ариг уснаа тєрсєн Алун-гуаг гуйж, Добу мэргэний гэргий болгосон ёс тийм ажээ.

10. Алун-гуа, Добу мэргэнд ирээд Бvгvнvтэй, Бэлгvнvтэй гэдэг нэртэй хоёр хєвvvнийг тєрvvлэв.

11. Дува сохор ах нь дєрвєн хєвvvнтэй бvлгээ. Дува сохрыг vхсэний хойно тvvний дєрвєн хєвvvн, Добу мэргэнийг авга гэж vзэхгvй доромжилж салж нvvгээд дєрвэд овогтон болов.

12. Тvvний хойно нэг єдєр Добу мэргэн Тогоцог єндєр дээр гєрєєлєхєєр гарвал, ой дотор нэгэн урианхай хvн гунжин буга алаад хавирга цоройг шарж байхад уулзаж, 
13. "Нєхєр шоролгодоо" гэж Добу мэргэн хэлбэл, тэр хvн уушги зvлд ба арьсыг єєрєє авч, бусдыг цєм Добу мэргэнд єгєв. 
14. Добу мэргэн, тэр бугын махыг ачиж явтал замд хvvхдээ хєтєлсєн нэгэн ядуу хvн учрав. 
15. "Чи юун хvн бэ?" гэж Добу мэргэн асуувал, тэр хvн єгvvлрvvн: "Би Малиг баяудын хvн. Одоо би ядарч явна. Тэр гєрєєсний махнаас надад єг. Би энэ хєвvvнээ чамд єгье" гэвэл, 
16. Добу мэргэн зєвшєєрч, бугын єрєєсєн гуяыг тэр хvнд єгєєд хєвvvнийг авч ирж гэртээ зарцлах болов. 
17. Тэгж байтал Добу мэргэн vгvй болов. Добу мэргэнийг vгvй болсны хойно тvvний гэргий Алун-гуа бэлбэсэн бєгєєтєл Буха хатаги, Бухату салжи, Бодончар мунхаг гэдэг нэртэй гурван хєвvvнийг тєрvvлэв. 
18. Урьд Добу мэргэнийг амьд бvхий цагт тєрсєн Бэлгvнvтэй, Бvгvнvтэй хоёр хєвvvн, эх Алун-гуагаас эчнээ хэлэлцсэн нь: "Бидний эх, ойр тєрлийн эрэгтэй хvнгvй ба эргvй бєгєєтєл энэ гурван хєвvvнийг тєрvvлэв. Гэр дотор ганц Малиг баяуд овгийн зарц хvн байна. Энэ гурван хєвvvн, тvvний хvvхэд биз" гэж эхээс далд хэлэлцэхийг нь Алун-гуа мэдээд, 
19. Хаврын нэгэн єдєр хонины хатсан мах чанаж Бэлгvнvтэй, Бvгvнvтэй, Буха хатаги, Бухату салжи, Бодончар мунхаг таван хєвvvндээ идvvлээд тэднийг зэрэгцvvлэн суулгаж, хvн бvрд нэжээд мєс (сум буюу нарийн мод)-ийг хугал гэж єгвєл амархан хугачиж орхив. Бас таван мєсийг нийлvvлж баглаад хугал гэж єгвєл тавуулаа дараалан оролдож хугалж чадсангvй. 
20. Yvнд Алун-гуа эх нь єгvvлрvvн: "Бэлгvнvтэй, Бvгvнvтэй та хоёр намайг энэ гурван хєвvvнийг яахин тєрvvлэв, хэний хєвvvд бол гэж сэжиглэн хэлэлцэнэ. Сэжиглэх тань зєв. 
21. Гэвч, та нар учрыг мэдэхгvй байна. Шєнє бvр цагаан шар хvн, гэрийн єрх тотгоор гийгvvлэн орж ирээд миний хэвлийг илэхэд тvvний гэрэл миний хэвэлд шингэх бvлгээ. Тэр хvн, гарах нар сарны хилээр шар нохой мэт шарвалзсаар гарч одно. Дэмий яахин єгvvлнэ та. Тvvнээс vзвэл тэнгэрийн хєвvvд биз. Хар тэргvvт хvнтэй адилтгаж яахин болно. Хамгийн хаад болох цагт харц хvн сая учрыг мэднэ" гээд 
22. Бас Алун-гуа, таван хєвvvнээ сургаж єгvvлрvvн: "Та таван хєвvvн, миний нэгэн хэвлээс тєрсєн биш vv. Та нар ганц ганцаар салбал нэжээд сум мэт хvнд хялбархан дийлэгдэнэ. Та нар эв эеэ нэгтгэвэл тэр багласан таван сум мэт бэх болж, хэнд ч хялбар дийлэгдэхгvй болно" гэв. Тэгж байтал Алун-гуа эх нь vгvй болов. 
23. Эх Алун-гуаг vгvй болсны хойно ах дvv тавуулаа, адуу малаа хуваах болж, Бэлгvнvтэй, Бvгvнvтэй, Буха хатаги, Бухату салжи дєрвvvлээ юмаа хувааж аваад дvv Бодончар мунхагийг бядуу гэж урагт vл тооцож хувь эс єгєв. 
24. Бодончар урагт эс тоологдох атал, энд юу хийж сууна гээд гол дайрт, годил сvvлт орог шинхул морио унаж vхвэл ухье, амьдарвал амьдаръя гэж Онон мєрєн уруу зорьж одов. Тэнд Балжийн арал гэдэг газар хvрч євсєн эмбvvл гэр барьж суув. 
25. Тэгж байтал хар хур шувууг бор харцага барьж идэхийг vзэж, гол дайрт, годил сvvлт орог мориныхялгасаар урхи хийж, тэр бор харцагыг барьж авчрав. 
26. Бодончар, идэх юмгvй тул чонын гууд хорьсон гєрєєсийг мярааж харван алж идэх буюу чонын идсэн сэгийг тvvж гэдсээ хооллож, харцагаа тэжээсээр тэр он гарав. 
27. Хавар болж, нугас ирэх цагт харцагаа сойж тавиад галуу, нугас олныг алж, идэж vл барах тул, Мєчир бvрээс Мєч гуя єлгєж Хожуул бvрээс Хоёр гурван шувуу олгосон нь ялзрахад хvрчээ. 
28. Битvv модот уулынхяраас нэгэн бvлэг иргэн, Тvнхэлэг горхин уруу нvvж ирэв. Бодончар, харцагаа тавин єдєр бvр тэр иргэнд очиж цэгээ гуйж уугаад, шєнє євсєн эмбvvл гэртээ ирж хонох бvлгээ. 
29. Тэд иргэн Бодончарын харцагыг гуйвал эс єгєв. Тэд иргэн, Бодончарыг хэн юун хvн бэ гэж асуухгvй, Бодончар бас тэр иргэнийг юун иргэн гэж асуухгvй явна. 
30. Гэтэл Буха хатаги ах нь Бодончар мунхаг дvvгээ энэ Одон мєрєн уруу одлоо гэж нэхэн ирж, Тvнхэлэг горхинд нутаглах тэд иргэнд хvрээд тийм морьтой, тийм хvн vзэгдэв vv гэж сурвал, 
31. Тэд иргэн єгvvлрvvн: "Єдєр бvр нэгэн хvн манд ирж эсэг (цэгээ) ууж одно. Тэр хvн ба тvvний морь, чиний сурдагтай адил байна. Тvvнд нэг харцага бий. Тэр, шєнє хаана хонодгийг мэдэхгvй. Баруун хойноос салхи салхилбал тvvний харцагаар бариулсан нугас галууны єд сєд нь цас мэт бутарч хийсэж ирнэ. Бодвол тvvний гэр холгvй биз. Одоо тvvний ирэх цаг болов. Хоромхон хvлц" гэв. 
32. Удалгvй Тvнхэлэг горхин єєд нэгэн хvн айсуй. Хvрч ирвэл Бодончар мєн. Буха хатаги ах нь таньж аваад Онон мєрєн єєд дагуулан давхив. 
33. Бодончар, Буха хатаги ахын хойноос даган хатирч єгvvлрvvн: "Ах аа, ах аа, бие тэргvvтэй, дээл захтай нь сайн" гэвэл, ах нь тэр vгийг хайхарсангvй. 
34. Бодончар мєн vгийг хоёрдугаар удаа єгvvлбэл, ах нь хариу хэлсэнгvй. Мєн vгийг гуравдугаар удаа хэлэхэд ах нь єгvvлрvvн: "Чи энэ vгийг юунд дахин дахин єгvvлнэ?". 
35. Бодончар єгvvлрvvн: "Тугаарын (саяын) Тvнхэлэг горхиноо бvхий иргэнд эзэнгvй, их бага, сайн муу, толгой шийр цєм нэгэн адил чацуу байна. Ийм хялбар иргэн тул тэднийг бид эзэлж авъя" 
36. Ах нь єгvvлрvvн: "За тийм бол гэртээ хvрч, ах дvv нартай зєвлєлдєж, тэд иргэнийг эзэлье" гэж, 
37. Гэртээ хvрээд, ах дvv нартай хэлэлцэж мордов. Тэргvvлэн хянагчид мєн Бодончарыг явуулав. 
38. Бодончар тэргvvлэн явж нэгэн жирэмсэн эмийг барьж "Чи юун хvн бэ?" гэж асуувал, тэр эм єгvvлрvvн: "Би жарчиуд аданхан урианхайн хvн"гэв. 
39. Тэндээс ах дvv тавуулаа тэд иргэнийг довтолж, адуу малыг авч, хvн ардыг зарц болгов. 
40. Тэр жирэмсэн эм Бодончарт ирж хєвvvн тєрєв. Тvvнийг харь овгийн хєвvvн гэж Жажирадай гэж нэрийдэв. Жадараны євєг тэр болов. Тэр Жажирадайн хєвvvн Тугудай нэрт бvлгээ. Тугудайн хєвvvн Бури-булчиру, Бури-булчиругийн хєвvvн Хар-хадаан бvлгээ. Хар-хадааны хєвvvн Жамуха бvлгээ. Жадаран овогтон тэд болов. (Жада гэдэг нь харь буусад гэсэн vг болно). 
41. Тэр эм бас Бодончараас нэгэн хєвvvн тєрvvлэв. Тvvнийг барьж авсан эмийн хєвvvн хэмээн Баарьдай гэж нэрийдэв. Баарины євєг тэр болов. Баарьдайн хєвvvн Зvтгэлбєх, Зvтгэлбєх олон эм авсан тул хєвvvн нь манан мэт (олон) тєрєв. Манан баарин овогтон тэд болов. 
42. Бэлгvнvтэй, бэлгvнvд овогтон болов. Бvгvнvтэй, бvгvнvд овогтон болов. Буха хатаги, хатагин овогтон болов. Бухату салжи, салжид овогтон болов. Бодончар, боржигин овогтон болов. 
43. Бодончарын авааль эмээс тєрсєн Барим ширату Хабич нэрт бvлгээ. Тэр Хабич баатрын эхийн инжид ирсэн эмийг Бодончар татвар эм болгон нэгэн хєвvvн тєрсєнд Жаурьдай нэр єгєв. Бодончар амьд байх цагт Жаурьдайг зvхэл тайлгад орох эртэй болгов. 
44. Бодончарыг vгvй болсны хойно тэр Жаурьдайг гэрт ямагт аданхан урианхайдай хvн байсан тул тvvний хєвvvн гэж тайлгаас хєєжгаргав. Тэр Жэvрэдийн євєг болов. 
45. Хабич баатрын хєвvvн Мэнэн тудун бvлгээ. Мэнэн тудуны хєвvvн Хачи хvлvг, Хачин, Хачиу, Хачула, Харалдай, Хачиун, Начин баатар долоо бvлгээ. 
46. Хачи хvлvгийн хєвvvн Хайду, Намулун эхээс тєрсєн бvлгээ. Хачины хєвvvн Ноёгидай нэртэй бvлгээ. Ноён шиг авиртай тул ноёхон овогтон болов. Хачиугийн хєвvvн Баруладай нэрт бvлгээ. Их биетэй ба идээ барах ховдог тул Барулас овогтон болов. Хачулагийн хєвvvн бас идээ барах ховдог тул их барула, єчvvхэн барула гэдэг хоч нэртэй болж, улмаар эрдэмт барула, тодойн барула тэргvvтэн барулас овогтон болов. Харалдайн хєвvvн будаа мэт эх тvрvvгvй хутгалдах тул будаад овогтон болов. Хачиуны хєвvvн Адархидай нэрт бvлгээ. Ах дvvгийн дунд адармаатай (яхир хэрvvлч) тул адархин овогтон болов. Начин баатрын хєвvvн Уруудай Мангудай хоёр бvлгээ. Урууд, мангуд овогтон болов. Начин баатрын авааль эмээс тєрсєн хєвvvн Шижуудай Доголдай хоёр бvлгээ. 
47. Хайдугийн хєвvvд Байшинхор догшин, Чирхай лянхуа, Чаужин ортагай гурав бvлгээ. Байшинхор догшны хєвvvн Тумбинай сэцэн бvлгээ. Чирхай лянхуагийн хєвvvн Сэнгvн билгэ, амбагайтан тайчууд овогтон болов. Чирхай лянхуа бэргэнээ эм болгон авч, нэгэн хєвvvн тєржээ. Нэр нь Бэсvдэй гэнэ. Бэсvд овогтон болов. Чаужин Ортагай зургаан хєвvvнтэй нэр нь: Оронар, Хонхотан, Арулад, Сєнид, Хабтурхас, Гэнигэс гэдэг тул ийм овогтон болов. 
48. Тумбинай сэцэний хєвvvн Хабул хаан Сэмсэчvлэ хоёр бvлгээ. Сэмсэчvлийн хєвvvн Бvлтэчv баатар бvлгээ. Хабул хаан, долоон хєвvvнтэй, тэдний нэр нь Охинбархаг, Бартан баатар, Хутугту Монхор, Хотала хаан, Хулан, Хадаан, Тодойн отчигин гэнэ. 
49. Охинбархагийн хєвvvн Хутугту Жvрхи бvлгээ. Хутагту жvрхийн хєвvvн Сэчэ- бэхи Тайчу хоёр бvлгээ. Тэд жvрхи овогтон болов. 
50. Бартан баатрын хєвvvд Мэнгитv хиан, Нэгvvн тайжи, Есvхэй баатар, Даридай отчигин энэ дєрєв бvлгээ. Хутугту Монхорын хєвvvн Бvри бєхє бvлгээ. Онон мєрний шугуйд хуримлах цагт [Чингисийн дvv] Бэлгvтэйн мєрийг тэр тас цавчсан билээ. 
51. Хотала хааны хєвvvд Зочи, Хирмау, Алтан гурав бvлгээ. Хулан Баатрын хєвvvн Их Чэрэн бvлгээ. [Их Чэрэнгийн боол] Бадай Хишлиг хоёр [Чингисийн vед] Дархадын ноёд болов. Хадаан Тодойн хоёр vргvй єнгєрчээ. 
52. Хамаг Монголыг Хабул хаан захирч байв. Хабул хаан долоон хєвvvнээ байтал, Сэнгvн билгийн хєвvvн Амбагайг хамаг Монголын хаан болгохоор хэлсэн ажээ. 
53. Буйр Хєлэн хоёр нуурыг холбож урсах Оршуун мєрєнд айргууд, буйргууд овгийн татаар аймаг нутаглана. Тэдэнд Амбагай хаан охиноо єгч, єєрєє охиныг хvргэж очоод татаарт баригдав. Татаар, Амбагай хааныг барьж, Хятадын Алтан хаанд хvргvvлэв. Бэсvд овгийн Балхачи гэдэг хvнийг элч болгож, Амбагай хааны хэлсэн нь: "Хабул хааны долоон хєвvvний дундахь Хоталад, миний арван хєвvvний дундах Хадаан тайжид чи очиж хэл. Хамгийн хаан, улсын эзэн байтал охиноо єєрєє vдэж хvргэхийг надаар цээрлэл болгогтун! Би татаар аймагт баригдав. Таван хурууны хумсыг тамтартал, арван хуруугаа барагдтал миний єшєєг авахыг оролдогтун" гэж илгээжээ. 
54. Тэр цагт Есvхэй баатар, шувуу агнан явах зуур олхуноуд аймгаас эм аваад буцаж яваа мэргидийн их Чилэдv гэдэг хvнтэй уулзаж, тvvний эмийг єнгийж vзвэл гоо vзэсгэлэнтэй хєтєн байна. Есvхэй баатар гэртээ давхиж ирээд ах Нэгvvн тайжи, дvv Даридай отчигин хоёрыг дагуулан мордож, их Чилэдvvг гvйцэж очвол, 
55. Тэр айж хурдан ухаа морины гуяыг ташуурдаж, уулын бэлээр дутаав. Тvvнийг гурвуулаа цувалдан хєєвєл тэр улам дутаасаар нэгэн хошууг тойрч эргэж тэргэндээ хvрч ирсэнд эм Єэлvн vжин (фvжин гэж хятадаар хатныг хэлнэ) єгvvлрvvн: "Тэр гурван хvний учрыг мэдэв vv чи? Тэдний царай сэжиглэмээр байна. Чиний аминд хор хvргэж болно. Амьд мэнд vлдвэл эхнэрийг олоход бэрхгvй. Мухлаг тутам охид бий. Тэрэг тутам хатад бий. [Миний мэт єнгєт эхнэр олдоно А.то] Хэрэв намайг санавал дахин авсан гэргийг миний нэрээр нэрлэгтvн. Одоо амиа арчил. Миний vнэрийг vнэсэж яв" гээд ємссєн цамцаа тайлж єгєв. Их Чилэдv, тэр цамцыг морин дээрээс тонгойж авмагц, харвал, нєгєє гурав мєн хошууг тойрч нэхэж айсуй. Чилэдv, хурдан ухаа морины гуяыг ташуурдаж яаран Онон мєрєн єєд дутаав. 
56. Тvvнийг гурвуулаа хойноос нь нэхэж, долоон даваа давтал хєєж орхиод, Єэлvн vжинийг авч, Есvхэй баатар жолоодон хєтєлж, ах Нэгvvн тайжи тэргvvлж, дvv Даридай отчигин хажууд дагаж [тэмээг гилж А.то] явна. Yvнд Єэлvн vжин єгvvлрvvн 
"Миний эр Чилэдv, Сэрvvн салхинд Сэвлэг vсээ хийсгэж Хээр хєдєє Гэдсээ єлсгєж яахин зовох болов? Одоо би хоёр сэвлэг vсээ хойш урагш унжуулж яахин одно?" 
гээд Онон мєрнийг долгилтол, ой шугуйг ганхтал их дуугаар уйлахад Даридай отчигин хажуунаас єгvvлрvvн: 
"Тэврэх хайрт эр чинь Тэртээ давааг давав. Уйлан санах эр чинь Ус олныг гэтлэв. Хайлж уйлавч Харж чамайг vзэхгvй, Хайж эрэвч Хаалга зам нь олдохгvй. [Гурван гол гэтэлгэв Гурван гурви давуулав Хайвал мєргvй Харвал бараагvй Хайлбал vл сонстоно. Ч.Ц] Дуугvй бай гэж ятгав. 
Єэлvн vжинийг Есvхэй баатар тэгээд гэртээ авчирч гэргий болгов. Єэлvн vжинийг Есvхэй баатрын авчирсан ёс ийм бvлгээ. 
57. Амбагай хаан баригдаад Хадаан Хотала хоёрыг нэр заасан тул хамаг монгол, тайчууд нар Онон мєрний Хорхунагийн хєндий гэдэг газар цугларч хэлэлцээд, Хоталыг хаан болгов. Монголын жаргалан нь бvжиг, хурим бvлгээ. Хоталыг хаан єргємжлєєд Хорхунагийн саглагар модны дор хавирга газрыг халцартал, євдєг газрыг єлтєртєл дэвхцэн бvжиглэж хуримлав. 
58. Хотала, хаан болоод Хадаан тайжитай хоёулаа татаар иргэнээс єшєє авахаар мордов. Татаарын Хотан бараг, Жали буха хоёртай арван гурван удаа байлдавч, Амбагай хааны єшєєг сайтар авч эс чадав. 
59. Тэр цагт Есvхэй баатар, татаарын Тэмvжин-vгэ, Хори-буха зэргийн татаар хvнийг барьж ирэхэд жирэмсэн байсан Єэлvн vжин, Ононы Дэлvvн болдог гэдэг газар Чингис хааныг тєрvvлжээ. Чингис тєрєхдєє баруун гарт шагайн чинээ нєж атган тєржээ. Татаарын Тэмvжин-vгээг барьж ирэх цагт тохиолдож тєрєв гэж Тэмvжин нэрийг єгчээ. 
60. Есvхэй баатрын Єэлvн vжинээс Тэмvжин, Хасар, Хачиун, Тэмvгэ дєрвєн хєвvvн тєрєв. Бас Тэмvлvн нэртэй нэгэн охин тєрєв. [Есvхэй баатрын нєгєє гэргий Сочигэл эхээс тєрсєн Бэгтэр Бэлгvтэй хоёр бvлгээ. А.то] Тэмvжинийг есєн настай байхад Зочи-Хасар долоон настай, Хачиун алчи таван настай, Тэмvгэ отчигин (отгон нь галын хаан, голомтын эзэн гэсэн vг болно) гурван настай, Тэмvлvн єлгийтэй байсан бvлгээ. 
61. Есvхэй баатар, Тэмvжинийг есєн настай байхад Єэлvн эхийн тєрхєм олхуноуд иргэнд хєвvvний нагац нараас охин гуйяа гэж Тэмvжинийг аваад одов. Явах замд Цэгцэр Чихургу гэдэг газрын хооронд Хонгирадын Дэй сэцэнтэй уулзав. 
62. Дэй сэцэн єгvvлрvvн: "Есvхэй худ аль хvрэхээр явна?" Есvхэй баатар єгvvлрvvн: "Миний хєвvvний нагац олхуноуд иргэнээс охин гуйхаар явж байна". Дэй сэцэн єгvvлрvvн: "Энэ хєвvvн чинь нvдэндээ галтай, нvvрэндээ гэрэлтэй хєвvvн байна. 
63. Есvхэй худ, би энэ шєнє, нэгэн зvvд зvvдлэв. Цагаан шонхор шувуу, нар сар хоёрыг атган нисэж ирээд миний гар дээр буув" гэж зvvдлэв. Нар сарыг бид нvдээр vздэг билээ. Гэтэл, нар сарыг шонхор шувуу атгаж миний гар дээр буух нь гайхалтай, ямар сайн тохиол учрах болов гэж би бусдад хэлсэн бvлгээ. Есvхэй худ чи, хєвvvн дагуулж ирсэн нь даруй миний зvvдний тайлбар болов. Юун зvvд байх вэ! Танай хиад аймгийн сvлд ирж, зvvдээр дохиолсон ажээ. 
64. Манай хонгирад хэдийнээс бусдын нутаг ба хvнийг булаан тэмцэлддэггvй. 
Харь улсыг vл довтлон Хацар сайт охидоо Хасаг тэргэнд суулгаж Хар буур хєллєж Хатируулж одож Хаан болсон та нарын Хатан сууринд дэвшvvлж Хамт суулгана. Єєр иргэнийг vл тэмцэн Єнгє сайт охидоо Єлжгэтэй (суудалтай) тэргэнд суулгаж Єл буур хєллєж Yvсгэж одож Єндєр суурь эзлэгчдийн Єрєєл хань болгоно. 
Манай хонгирад хэдийнээс хацар гоо хатадтай, єнгє сайн охидтой тул зээгийн зvсээр, охидын єнгєєр явна. 
65. Нуган хvvхэд нутгаа эзэмшинэ. Охин хvvхэд єнгє шилэгдэнэ. Есvхэй худ, миний гэрт оч. Надад єчvvхэн охин бий. Тэ vз" гэж, Дэй сэцэн хэлээд Есvхэйг гэртээ дагуулж аваачив. 
66. Есvхэй худ, охиныг vзвэл нvvртээ гэрэлтэй, нvдэндээ галтай охин тул санаанд нийлэв. Тvvний нэр Бєртэ гэнэ. Тэмvжинээс нэгэн нас ах, аравтай ажээ. Дэй сэцэний гэрт хоноод маргааш нь охиныг гуйвал, Дэй сэцэн єгvvлрvvн: "Олон удаа гуйлгаж єгвєл эрхэмлэгдэх, цєєн удаа гуйлгаж єгвєл доромжлогдох гэдэг боловч, охин хvний заяа, тєрсєн vvдэнд єтлєхгvй тул охиноо єгье. Чи хєвvvнээ хvргэн болгож манай гэрт vлдээ" гэвэл, Есvхэй баатар єгvvлрvvн: "Би хєвvvнээ орхиё. Миний хєвvvн нохойноос цочимтгой билээ. Эрхэм худ чи, миний хєвvvнийг нохойноос бvv цочуул!" гээд хєтєлж явсан мориор бэлэг єгч, Тэмvжинийг орхиод Есvхэй баатар буцав. 
67. Есvхэй баатар, Цэгцэрийн шар талд явж байтал, татаар иргэн хуримлаж байхтай тохиолдоод ам цангах тул хуримд буув. Татаар нар Есvхэйг таньж, "Эрхэм Есvхэй ирэв" гэж хуримд суулгаад, урьдын булаагдсан єшєєг санаж, нууцаар хэлэлцэн, хоолонд хор хольж єгчээ. Есvхэй тэндээс мордож явах замд бие муужирч, гурван хоног арай гэж яваад гэрт хvрч, 
68. Есvхэй єгvvлрvvн: "Миний дотор муу байна. Дэргэд минь хэн байна?" гэж асуувал, хонхотаны Чирха євгєний хєвvvн Мэнлиг (Мэнлиг буюу Мунлиг) ойр байна гэвэл, тvvнийг дуудаж єгvvлрvvн: "Хvv минь Мэнлиг чи сонс. Хєвvvн минь балчир билээ. Тэмvжин хєвvvнийг урагт орхиод ирэх замын зуур татаарт хорлогдов. Дотор минь муу байна. Єнчин хоцорсон дvv нараа, бэлбэсэн бэргэнээ асрахыг чи мэд. Тэмvжин хєвvvнийг даруй явж авчир! Хайрт Мэнлиг минь!" гээд наснаас нєгчив

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen