ГАВЬЯАТ ДАСГАЛЖУУЛАГЧ Ё.ТӨМӨРБАТААГИЙН НЭРЭМЖИТ ОЛОН ХОТЫН ТЭМЦЭЭН БОЛНО

 ГАВЬЯАТ ДАСГАЛЖУУЛАГЧ Ё.ТӨМӨРБАТААГИЙН НЭРЭМЖИТ ОЛОН ХОТЫН ТЭМЦЭЭН БОЛНО
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ё.Төмөрбатаагийн нэрэмжит боксын олон улсын тэмцээн энэ сарын 22-26-нд Дорнод аймгийн Чойбалсан хотод болно.

Энэхүү хоёр жил тутамд зохион байгуулдаг уламжлалтай болоод буй тус тэмцээнд хүчээ сорихоор Эрдэнэт, Булган аймаг, Улаанбаатар хот болон ОХУ-аас Агийн Буриадын тойрог, ЧитаБорзъя хот, өмнөд хөрш Хайлаараас зэрэг 10 гаруй багийн тамирчид хүчээ сорих мэдүүлгээ ирүүлээд байна.
 
Боксчид өсвөрийн эрэгтэй 49-60 кг, эмэгтэй 54 кг, залуучуудын 60 кг, насанд хүрэгчдийн эмэгтэй 51 кг, 60 кг, 69 кг, эрэгтэй 60 кг, 64 кг, 69 кг, 75 кг-д өрсөлдөнө.



Гавьяат дасгалжуулагч Ё.Төмөрбатаа нь Дорнод аймагт боксын дасгалжуулагчаар ажилласан 30 гаруй жилд олон арван шилдэг тамирчдыг төрүүлсэн төдийгүй Монгол Улсад энэ спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан шилдэг дасгалжуулагч юм. Түүний шавь нарын нэг Д.Отгондалай "Рио-2016” зуны олимпийн наадмаас хүрэл медаль хүртсэн билээ.

Дорнод аймгийн Биеийн тамир спорт хорооны "Талын бүргэд” боксын клубын дасгалжуулагчаар Ё.Төмөрбатаагийн хүү Эрдэнэбаяр амжилттай ажиллаж байгаа юм.

Д.Өлзий
MONTSAME
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen