Хүний эрхийг хүндэтгэх нь мөргөлдөөнөөс сэргийлэх "хамгийн сайн тактик" юм
Синьхуа агентлагийн мэдээ: 26-нд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш: Мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх нь НҮБ-ын олон төрлийн ажлын тэргүүн чухал үүрэг юм. Харин хүний эрхийг хүндэтгэх нь хүчирхийллийн мөргөлдөөнөөс сэргийлэх "хамгийн сайн тактик" юм гэжээ.
Гутерриш мөн өдөр НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 37-р хурлын нээлтийн ёслолд хэлсэн үгэндээ: Хэрвээ өнгөрөгч 20 жилд бүх дэлхийн хүний эрхийг илүү сайн хамгаалж чадсан бол өнөөдрийн маш олон хүчирхийлэл мөргөлдөөнөөс зайлсхийж чадах байсан ба сая сая эгэл номхон ард иргэдийн амь насыг аварч чадах байсан юм гэжээ.
Тэрээр, өнөөгийн бүх дэлхийд гарсан аливаа хүчирхийлэл мөргөлдөөн нь бүгд хүний эрхэнд халдсантай нягт холбоотой юм. Хүний эрхийг улам хүндэтгэж, хамгаалж байж НҮБ-ын тогтоосон 2030 оны тогтвортой хөгжлийн зорилтыг үнэнхүү биелүүлэх бөгөөд үүний улмаас манай дэлхий нийт олон янзын, уужуу, тогтвортой, энх тайван, эрүүл саруул хүн төрөлхтний гэр бүл байж чадна гэжээ.
Сайн-Өлзий
ХОУР