Нийтийн тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлээд байна

Нийтийн тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлээд байна

 

Нийслэлийн тээврийн газраас иргэдээс ирүүлж буй санал хүсэлтийн дагуу нийтийн тээврийн үйлчилгээний оройн оргил ачаалалтай 19:30-22:00 цагийн хооронд дараах чиглэлүүдэд дундажаар 90 гаруй тээврийн хэрэгсэл нэмэгдүүлэх графикийн зохицуулалтыг хийсэн. Тухайлбал,

  1. Ч:1 "5 шар-Офицеруудын ордон”
  2. Ч:3 "Зүүн салаа-Халдвартын эмнэлэг”,
  3. Ч:7 "Нисэх-Төв номын сан-7 буудал -Зунжин”,
  4. Ч:30а "Жанжин клуб-Зүүн 4 зам-МУБИС-Ард кино театр”,
  5. Ч:30б "Жанжин клуб-Дамдинсүрэнгийн гудамж-МУБИС-Ард кино театр”,
  6. Ч:31 "Улиастай-Баянбүрд-Зам гүүрийн автобааз”,
  7. Ч:47 "Орбит -Ард кино театр”,
  8. Ч:51 "3,4-р хороолол-МУИС–Дүнжингарав худалдааны төв”,
  9. Ч:57 "Улаан чулуут-Их наран-МУИС”,
  10. Ч:59 "ХМК-Офицеруудын ордон”,

Мөн оройн оргил цагаар ачаалал ихтэй дундын зогсоолуудаас буюу МУБИС-Улаан чулуут,  Ард кино театр -Орбит,  Дүнжингарав худалдааны төв зогсоолоос төв замаар 3,4-р хороолол, Офицеруудын ордоноос- ХМК чиглэлүүдэд 17:30-19:20 цагийн хооронд 20-30 минутын давтамжтайгаар чиглэл тус бүрд 2-3 автобус явуулах төлөвлөлт хийгдэн 2017 оны 11 дугаар сарын 29-ний өдрөөс хэрэгжүүлэн эхлүүлээд байна.

Нийтийн тээврээр үйлчлүүлэгч иргэд та бүхэн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтээ 11323176, 11326352 дугаарын утаснуудад 24 цагаар өгөх боломжтой гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen