Э. Энхболд: Сэтгэлгээ маань үргэлж өлсгөлөн байж шинэ зүйлд цадахыг хүсдэггүй
Түүнчлэн удахгүй бие даан гаргах гаргах ковер дууны цомгийнхоо бүтээлээс хүрэлцэн ирсэн залуустаа бэлэг барьж, олон нийтэд тэр бүр дэлгээд байдаггүй гэр бүлийнхээ талаар ярьж, залуусын сонирхсон асуултанд хариулан нээлттэй ярилцлаа. Тэрбээр залууст хандан хэлэхдээ " Би үргэлж шинэ мэдлэг мэдээллээр цангасан, өлссөн ”hungry man” байхыг хүсдэг. Сэтгэлгээ маань үргэлж өлсгөлөн, аливаа нэг зүйлд сэтгэл ханахыг хүсдэггүй. Залуус маань бас тийм байгаасай. Залуу хүнд бөөн эрч хүч, хүсэл тэмүүлэл байна тэр бүх зүйлээ улам хурцалж яваарай гэж хүсч байна” хэмээсэн юм.
МЗХ энэ жилээс "Залуу Хүн” цуврал лекцийг өвөрмөц онцлогтой зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн лекцийн зочин олны сонирхол татахын зэрэгцээ тайзны засал тун өвөрмөц байсныг залуус онцолж байлаа. Монгол уламжлалыг, байгальтай хослуулсан уг тайзыг МЗХ-ны залуус гар доорхи материалаар өөрсдөө хийж, чимэглэсэн аж. Загвар өмсөгч Э.Энхболдтой ярилцах гэсэн, ярилцлагыг нь сонсох хүсэлтэй 200 гаруй залуус МЗХ-ны 150 хүний суудалтай танхимыг дүүргэсэн байлаа. Эдгээр оролцогчдын дундаас азтай нэг үзэгч шалгаруулж, удахгүй болох O COUTURE FASHION SHOW- хаа урилгаар шагналаа.
Энэ долоо хоногийн /2016. 10. 21/ цувралыг лекц мөн сонирхолтой байдлаар зохион байгуулахаар төлөвлөсөн байгаа бөгөөд "Шивээ овоо”-н уурхайгаас залуустаа хүрэх аж. Харин 2016. 10. 28-ны өдөр "Рио-2016” олимпийн хүрэл медальт, ОУХМ Д.Отгондалай оролцох юм байна.