Үнэ цэнэтэй эмэгтэй байх долоон зарчим


1. Эхний алхам бол өөрийгөө сонсож сур
Бусдыг өөртөө татахын тулд та өөрийгөө сонсоод сурсан байх хэрэгтэй.
Яг одоо зурагт, дуу хөгжим, утас, фэйсбүүкээ хаагаад өөртэйгөө ярилц. Өөрийн бүтээн байгуулсан амжилтаа бодож би чинь хэн билээ гэдгээ ухамсарлаарай. Мөн амьдралынхаа хамгийн онцгой өдрийг санахыг хичээ. 
2. Бусдыг сонсох чадвартай байх
Мэдээж дуулгавартай нэгэн гэсэн үг биш. Бусдыг сонсох чадвар гэдэг нь түүнийг ойлгож, оновчтой зөвлөгөө өгөхийг хэлнэ. Та сайн сонсогч мөн бол бусад таныг зорьж таниас зөвлөгөө авахын тулд ирдэг болно.
3. Сэтгэл хөдлөлтэй ярих
Мэдээж гэдэс нь өвдцөн хүн шиг ямар ч эмоцигүй хүн сонирхолгүй. Чимээгүй суугаад л байвад таныг хэн ч анзаарахгүй учир өөрийн сэтгэл хөдлөлөө барилгүй ил гаргах хэрэгтэй.
4. Үргэлж ямар нэгэн шинэ зүйл сур
Тархиа цэнэглэх тусам таны яриа цэгцэрч, цэцэн болно. Мөн таны мэдлэг бусдыг гайхшруулж таньтай илүү дотно болохыг хүсдэг хүмүүс олширох болно.
5. Найзуудтайгаа уулзаж байх
Гэртээ шигдээд байвал хэн таныг харах юм бэ? Залуу байгаа дээрээ залуу насыг мэдэр! Мэдээж сайн шоудаад бай гэсэн үг биш шүү. Гадуур салхилж, цагийг зугаатай өнгөрөөхийг хэлсэн юм шүү.
6. Бусдад мэдлэгээ хуваалц
Таниас тус хүссэн хүмүүст гараа сунгаж туслаарай.
7. Зоригтой бай
Ямар ч амжилтанд зориг үгүй бол хэзээ ч хүрэхгүй.
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen