Насанд хүрээгүй иргэнийг шүүх эмнэлгийн үзлэг, шинжилгээнд үнэгүй хамруулахаар боллоо

Насанд хүрээгүй иргэнийг шүүх эмнэлгийн үзлэг, шинжилгээнд үнэгүй хамруулахаар боллоо

Хууль зүй, дотоод хэрэг, Эрүүл мэнд, Сангийн сайдын 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/263 А/406 А/321 дугаартай тушаалаар "Шүүх эмнэлгийн төлбөрт үйлчилгээний журам”-д нэмэлт өөрчлөлт орууллаа. 


Ингэснээр насанд хүрээгүй иргэнийг шүүх эмнэлгийн үзлэг, шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулж, яаралтай үзлэг шинжилгээ хийх шаардлагатай үед амьдралын баталгаажих түвшнээс доогуур, нэн ядуу гэсэн тодорхойлолтыг холбогдох байгууллагаас авчрахгүйгээр шуурхай үйлчлэхээр болсон байна. 

 

Өнгөрсөн сард таван настай охин хойд эцэгтээ хүчиндүүлсэн гэх нийгмийг цочроосон хэрэг гарсан. Охиныг нагац эгч нь хохирогч болохыг нь тогтоолгохоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хандахад жижүүр эмч нь шинжилгээний 10 мянган төгрөг нэхэмжилсэн нь олны дургүйцлийг ихээхэн хүргэсэн билээ. Үүний дараа Ерөнхий  сайд У.Хүрэлсүх тус шийдвэрийг хүчингүй болгоно хэмээн мэдэгдэж байсан билээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen