ЦАГААН ХАД ХӨГЖЛИЙН ГАРЦ ТББ-ТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

1992 онд нээгдсэн цагаасаа төрийн хараа хяналтаас гарсан, мартагдсан боомт болох Гашуун сухайт, Цагаанхад-Хайрхан багийн төвийг нэг дор төвлөрүүлж, дахин төлөвлөлтийг хийж ирээдүйн ХАЙРХАН ХОТ болгох зорилгоор Өмнөговь аймгийн удирдлагууд "Цагаан хад хөгжлийн гарц" ТББ-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Цагаан хад орчимд өнөөдрийн байдлаар 10000 гаруй иргэн ажиллаж амьдарч байна. Тэдний эрх ашиг олонтаа зөрчигдөж байгааг аймгийн удирдлагууд, Цагаан хад хөгжлийн гарц төрийн бус байгууллагынхан олж харсны үндсэн дээр жолоочдын эрх ашиг, иргэдэд хүрэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, төрийн үйлчилгээг нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа эрчимжүүллээ.

Орон нутгийн удирдлагын түвшинд эрх мэдлийн хэр хэмжээ дутагдах, санхүү төсөв хүрэлцэхгүй асуудал бэрхшээлүүд байгаа ч гэсэн хөрш орны тусламж дэмжлэгтэйгээр "Хайрхан" багийн төвд 24 айлын орон сууц барих, Гашуун сухайт боомтод шалган нэвтрүүлэх кабиныг шинээр байгуулах болсныг хэллээ.

Гашуун сухайт-Цагаанхад-Хайрхан багийг хөгжүүлэхэд төр, төрийн бус байгууллага хоёр хамтарч ажиллана.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen