ӨМӨЗО-НЫ БАЯННУУР АЙМГИЙН УРДЫН ДУНД ХОШУУТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
Өмнөговь аймаг ӨМӨЗО-ны Баяннуур аймгийн Урдын дунд хошуутай хамтын ажиллагааг өргөжүүлж, дараах ажлуудыг хийхээр боллоо: 1. Нэн тэргүүнд тулгамдаад байгаа 130 км үргэлжлэх нүүрс тээврийн авто машины урт цувааг багасгах зорилгоор өдөрт нэвтрэн гарах машины тоог нэмэгдүүлэх. Боомтын болон хорио цээрийн холбогдох байгууллагуудад саналаа уламжлах 2. Гашуун сухайт боомтод Мэргэжлийн хяналтын хүнсний лабораторийг Урдын дунд хошууны хөрөнгө оруулалтаар барьж байгуулан, хилээр нэвтрүүлэх хүнсний бүтээгдэхүүнийг тусгай хяналтын тоног төхөөрөмжөөр хянаж нэвтрүүлэх боломжийг бүрдүүлэх 3. Төрийн алба хаагчдын ажиллах ая тухтай орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор хилийн боомтын ажилчдын 24 айлын орон сууцыг Урдын дунд хошууны хөрөнгө оруулалтаар Хайрхан багийн төвд барих 4. Хүнд даацын авто машин шалган нэвтрүүлэх кабиныг барьж байгуулах хөрөнгийн асуудлыг шийдэх Гадаадын болон улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Гашуунсухайтын боомт болон Хайрхан багийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхээр санал нэгдлээ.