УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Ерөнхий сайдаар томилогдох магадлал өндөр байна

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Ерөнхий сайдаар томилогдох магадлал өндөр байна

Засгаа унагасан МАН-ынхны тэмцэл өнөөдөр ч дарагдаагүй байна. Зүүний хүч, хот, увсаараа талцсан өдрүүд үргэлжилсээр, нууц уулзалтууд хийгдсээр байгааг нийгэм гадарлаж байгаа. Улстөрчдийн өгч буй мэдээллээр удирдлагуудаа унагахад оройлон оролцсон У.Хүрэлсүх гавьяа шагналгүй үлдэж байгаа сурагтай. Монгол Улсын Засгийн газрын тэргүүн, МАН-ын дарга болоход бичигдээгүй хэрнээ тогтсон дүрэм гэж бий. Тэр нь УИХ-ын гишүүнээр сонгогдож иргэдийн итгэлийг хүлээсэн хүн гүйцэтгэх засаглалыг тэргүүлнэ гэсэн ойлголт. МАН-ын дарга болоход ч иймэрхүү шалгуур тавигддаг. Ядаж УИХ-ын гишүүн хүнд тамгаа атгуулах нь тэдний нэр хүндийн асуудал юм. Энэ болоод бусад шалтгаанаар У.Хүрэлсүх сайд горилогсдын жагсаалтаас хасагдаж байгаа гэх.

Олны салхинааас олж сонссоноор сүүлийн хэдэн жил төрийн өндөр дээд албан тушаал хүртээгүй Увсын гэгдэх фракц энэ удаа хүчтэй дайрч байгаа бололтой. Увсынхнаас Ц.Нямдорж гишүүн Ерөнхий сайд болох магадлал хамгийн өндөр байгааг зарим хүмүүс өгүүлж байна. Ер нь ч нөхцөл байдал ингэж эргэсэн учраас л У.Хүрэлсүх шадар, М.Энхболд дарга хоёр сэм уулзалдсан гэдгийг өгүүлэх хүн цөөнгүй. Нэг ёсондоо Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагахын тулд Зүүний хүчний холбоо Увсын фракц хүч хавсарсан бол одоо эргээд Хотын Фракц, Зүүний хүчний холбоо Увсынхны эсрэг нэгдсэн гэх шуум саарал ордонд дэгджээ.

Зүүний хүчний холбоо, Хотын фракц ойлголцолд хүрч чадахгүй бол дундаас нь Увс аймгаас Ерөнхий сайд төрөх нь бараг тодорхой болчихоод байгаа юм байна. Увсын фракцаас хэн нь вэ гэсэн асуултад хоёр хувилбар яригдаж байгаа. Одоогийн байдлаар Ч.Хүрэлбаатар болоод Ц.Нямдорж гишүүний харилцаа таарамжгүй байгаагаас үзэхэд хоёулаа Ерөнхий сайд болох том амбийцтай байгааг нь илтгэнэ. Тэгээд ч эл хоёр эрхэмийн нэр хэдийнээс дуулдаж л байсан. Ц.Нямдорж гишүүн Ч.Хүрэлбаатар дүүдээ "Нэрээ татчих. Надад дахиад боломж олдохгүй. Чиний өмнө урт зам байна” гэсэн утгатай үг дайж гуйсан ч Ч.Хүрэлбаатар гишүүн хүлээн зөвшөөрөөгүй гэж учир мэдэх хүмүүс яриад эхэлчихсэн байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen
  • Нямдорж энэ хүндэрсэн засгийн газрыг Хүрэлсүхд өгөөд өөрөө 2021оны сонгуулиар ерөнхийлөгчид гарахаа бодсон дээрдээ

    19 September 2017 14:39
  • Нямдорж бол болж л байна. Гэхдээ эрийг нас уулыг цас гэдэг дээ Хүрэлсүх нь Ерөнхий сайдад арай л дээр болов уу даа

    19 September 2017 14:41
  • Хүрэлсүх Нямдорж 2 нийлээд ерөнхий сайд, УИХ-н дарга болвол ард түмэн баярлана. Ингэж 2 хүч нийлж байж МАНАН үндсээрээ арчигдана.

    19 September 2017 14:42
  • УИХ-ын дарга хийгээд 76 гишүүнээ загинаад сууж байх хүндээ уулна Нямдорж гүай. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульдаа бэлдээл

    19 September 2017 14:43
  • Наад хүн чинь өөрөө өрсөлдөхгүй битгий худлаа яриад бай гэсэншдээ. Хүрэлсүхийн хөдөлмөрийг бодоод дэмжээд хоцорсон. Тийм ч арилсан дотортой хүн биш шүү. Хүрэлсүх нүүрээ түлэн байж луйврын засгийг унагаасан хүн.

    19 September 2017 14:46