Модель С.Төгсийн хувцаслалтандаа баримталдаг зарчим


 


С.Төгс олны өмнө олон төрлийн хувцаснууд өмсч ихэмсэг алхдаг. Түүнийг энэ удаад тайзан дээрх биш амьдрал дээрх хувцаслалтандаа баримталдаг зарчмуудын тухай асуулаа.

Энгийн үед буюу өдөр тутмын хувцаслалтандаа:

Надад хувцаслалтын хувьд баригдсан дүрэм гэж байхгүй. Миний стиль хэт эмэгтэйлэг бол биш. Би бие барьсан бариу хувцаслалтанд дургүй. Хэтэрхий эмэгтэйлэг ялдам стиль надад таалагдахгүй. Мөн хэт эршүүд загвар бас зохихгүй. Тэгэхээр яг голыг нь олсон өөрийн имижийг гаргана даа. 

Миний хамгийн эхний баримталдаг дүрэм бол энгийн байх тусмаа нандин харагдана. Том цамцнууд, уранхай жинс, футволка, арми гутал, савхин хүрэм, бараан өнгийн уруулын будаг бол миний өдөр тутамдаа сонгож өмсдөг хамгийн дотны найзууд.

Бас нуруу гарсан футболка бол миний хамгийн дуртай хувцаснуудын нэг.

Хэрвээ гоёлын даашинз сонгох болвол:

Z24­ын анхны рекламан дээр өмссөн даашинзны загварыг би өөрөө зохиосон юм. Энэ загварын даашинз надад маш их таалагддаг

Хэт их гял цал өнгө байхгүй ч энгийн юм шиг мөртлөө нуруу тэр чигээрээ гардаг даашинзуудад дуртай. Энэ төрлийн загварууд эмэгтэй хүнийг ихэмсэг дэгжин харагдуулдаг.

Ажил хэрэгч уулзалтанд явах болвол:

Хар костюм, пиджак сонгоно. Гэхдээ юбка биш өмдтэй хослол. Дотуур нь цагаан өнгийн сорочкан цамц өмсөнө

Миний хувцаслалтын хоёрдахь баримтлах дүрэм бол олон бөгж, бугуйвч, зүүлтийг зүүх. Энгийн хувцаслалтыг илүү чамин болгоно.

Хэрвээ хамгийн хөөрхөн дээрээ тавих болвол:

Cute... надад ийм стиль зохихгүй байхаа. Хэрвээ үнэхээр өмсөх шаардлага гарвал хоолойтой дэрвэгэр богино цагаан даашинз сонгоод, уруулаа час улаан өнгөөр будна. Үсээ бас гөлчийтөл нь бооно.

Хэрвээ хамгийн секси дээрээ тавих болвол: 2 хэсэгтэй хувцас өмсөнө. Сүүлийн үед их моданд ороод байгаа ш дээ.

Тэгээд үсээ долгион оруулаад, уруулаа хувцасны өнгөтэйгээ зохицсон өнгөөр будна даа

Эх сурвалж: Fashion.everyday.mn

Линк: http://fashion.everyday.mn/content/read/79912.htm

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen