Дэлхийн хамгийн том молор 500 кг жинтэй

 

Хүн төрөлхтөн молорыг маш эртнээс хэрэглэж иржээ. Уралын нуруунаас неолитийн үеийн давхаргаас хурц ирмэгтэй молорын хавтгай анх олджээ. Молор нь шар, алтан шар өнгөгүй, ягаан, цэнхэр, улаан шаргал, ногоовтор, хүрэн  гэсэн олон янзын өнгөтэй. Хуучин цагт шар өнгөтэй чулуу болгоныг молор хэмээн нэрлэдэг байжээ. Гэвч энэ нь шар кварц болох болох цитрин байдаг байв.  Хамгийн алдартай молор эрдэнийн нэг болох Португалийн титэмд байрлуулсан "Браганза”-г /1680 карат/ удаан хугацааны турш алмаз хэмээн андуурдаг байжээ. Топазын үндсэн ордын зэрэгцээгээр түүний шороон орд байдаг. Молор буюу топаз нь биндэръяа, болор, халтмар зэрэг эрдэстэй хамт байх тохиолдол багагүй байдаг байна. Молорыг гоёл чимэглэлд хэрэглэнэ.

Молор эрдэнэ нь талсттай, шилэн гялгартай ихэвчлэн өнгөгүй байдаг. Ягаан өнгөтэй нь нэлээд үнэд хүрнэ. Ихэвчлэн бриллиант маягаар засч өнгөлөх бөгөөд хэт ягаан туяанд өнгө нь хувирдаг ажээ.  Том хэмжээтэй молор ховор бөгөөд 500 кг молор ОХУ-аас олдож байжээ. Мөн  Норвегийн Сетерсдалаас 62 кг өнгөгүй молор олдсон байна. Бразил, Шриланк, АНУ, Япон, Австрали, Пакистан, Нигери, Норвег зэрэг улс молор эрдэнийн орд ихтэй. Монголчууд молорыг эрт дээр үеэс эрхэмлэж морин толгойн чинээ молор эрдэнэ олохыг ерөөдөг байв. Монголд молор хайх явцад бага хэмжээний молор олж байжээ. Молорын хайгуулийг тусгайлан хийж байгаагүй бөгөөд судалгааны материал ч ховор. Төв, Өмнөговь, Дундговь, Сүхбаатар, Хэнтий, Баян- Өлгий, Ховд, Завхан, Ховд, зэрэг аймгаас цэнхэр голдуу өнгөтэй молор олддог байжээ.


Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen