Йеменд 5000 гаруй хүн амиа алдсаны тавны нэг нь хүүхэд байжээ

Йеменд 5000 гаруй хүн амиа алдсаны тавны нэг нь хүүхэд байжээ

 

НҮБ-ын Хүний эрхийн төлөөлөгчдийн албанаас өчигдөр тайлан нийтэлж, 2015 оны 3-р сард Йемений мөргөлдөөн хурцадсанаас хойш, 5000 гаруй иргэн амиа алдсаны тавны нэг нь хүүхэд байсныг мэдэгджээ.

Энэ оны 8-р сарын 30-ны өдөр хүртэл, НҮБ-ын холбогдох байгууллагын тэмдэглэлээр Йеменд наад зах нь 5144 иргэн мөргөлдөөний улмаас амиа алдаж, 8749 хүн шархадсан гэжээ.

Тайланд тэмдэглэснээр, Йемений 27 сая хүн амаас өнөөгийн байдлаар 19 саяд нь хүмүүнлэгийн тусламж хэрэгтэй байгаа бөгөөд үүний 7 сая 300 мянга нь өлсгөлөнд нэрвэгдэн тарчилж байгаа ажээ.

М.Баяр

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen