Сомали улсад 360 мянган хүүхэд өлсгөлөнд нэрвэгдээд байна

Сомали улсад 360 мянган хүүхэд өлсгөлөнд нэрвэгдээд байна

 

Олон улсын улаан загалмайн нийгэмлэгийн олон улсын эрхлэлтийн асуудал хариуцсан хариуцлагатан Доминик Стиллхарт 19-нд Кенийн нийслэл Найробид хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, "дайн дажин, ган гачиг, булчин задрах өвчин зэргээс болж Сомалийн 360 мянган хүүхэд хоол тэжээл дутагдаж, өлсгөлөнд нэрвэгдээд байна" гэв.

Тэрээр хэлэхдээ, өдгөө Сомалид өлсгөлөнгийн байдал хүнд нөхцөлд хүрээд байна. Дайн дажинд нэрвэгдсэний дээр ган хавсарган, булчин задрах өвчин дэгдээд байна. НҮБ-ын хүмүүнлэгийн асуудал зохицуулах албанаас 5-р сарын 4-нд гаргасан албан мэдээнээс үзвэл, энэ он гарснаас хойш Сомалийн 18 мужийн 13-т нь булчин задрах өвчин гарсны улмаас 32 мянган хүн өвчилж, 618 хүн амь насаа алдаад байгаа ажээ.

Х.Нэргүй
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen