Буддын шашны лам нар зодолджээ

 

Мьянмар улсын (хуучин Бирм) нийслэл Янгон хотод буддын шашны хоёр лам автобусны буудал дээр зодолджээ. Зодооныг харсан хүмүүс хамаг амьтны тусыг боддог шашны лам нар ийм эвгүй байдал гаргаж байгааг ажиглан, ихэд цочирдсон байна.

Лам нарын зодолдсон шалтгаан нь тодорхойгүй бөгөөд хүмүүс биеэ барьж чадаагүй хоёр ламыг буруушаасныг "Миррор” сонинд бичжээ.

Зодооны үеэр тэд сүртэй гэмтээгүйбөгөөд оролцогчдын нэг нь яваад өгсөнөөр зодоон шувтарсан аж.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen