Пхеньян жижгэрүүлсэн цөмийн зэвсэгтэй болжээ

Пхеньян жижгэрүүлсэн цөмийн зэвсэгтэй болжээ

 

Хойд Солонгос улс пуужин байршуулах боломжтой жижигхэн хэмжээтэй цөмийн зэвсэгтэй болсон талаар АНУ-ын Тагнуулын байгууллагын мэдээллээс иш татан "www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

  

Пхеньян ойролцоогоор 60 ширхэг цөмийн цэнэгт хошуутай болсон хэмээн АНУ-ын өдөр тутмын хэвлэл болох Вашингтон Пост сонин анхлан мэдээлжээ.

 

"Тив алгасах эсвэл алсын тусгалтай пуужингийн хошуунд дээрх цөмийн зэвсгийг байршуулж, хүссэн газартаа цохилт өгөх боломж Ким Чен Унд бүрдсэн” хэмээн тус сонин онцолсон байна.

 

Хойд Солонгосын залуу удирдагч Ким Чен Ун өнгөрөгч онд жижгэрүүлсэн цөмийн зэвсэг гаргана аваах ажиллаж буйгаа олон улсад хандан мэдэгдсэн бол энэ оны эхээр уг ажил амжилттай болоход ганцхан алхам дутуу байгаа гэсэн юм.

 

Жижгэрүүлсэн цөмийн зэвсгийг амжилттай үйлдвэрлэвэл хамгийн эхэнд цохилт өгөх улсаар АНУ-ыг тодруулсан аж.

 

Ким Чен Ун нэг бус удаа АНУ-ын томоохон хотуудад цохилт өгнө хэмээн заналхийлсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen