Тэднийг гомдоож болдоггүй юм, сөгдүүлж болдоггүй юм…

Тэднийг гомдоож болдоггүй юм, сөгдүүлж болдоггүй юм…

 

Олон жилийн өмнө 3 сарын 8 байсан юмдаг ажил руугаа орох гээд явж байтал нэг машин араас түг гээд мөргөдгийн юу билээ гээд гараад ирсэн чинь жоохон хонхойчихож сүртэй ч юм биш. Ооё хар бенз жийп эхнэр нь машин бариад явж байсан бололтой хажууд нь нөхөр нь нэг бүдүүн залуу улаан галзуу гарч ирээл эхнэрээ П мээ гэж хараагаад л мөнгө яриад хүүхэн
 нь надаас айсан, нөхөр нь хашгичаад нүд нь нулмистай аймаар өрөвдөлтэй харагдсаан. Дуугарчиж чадахгүй зайлуул би ч юун сүртэй хог вээ чи. Амьдралд энэ битгий хэл юм тохиолддог ханьд чинь ийм л үед нөхрийн ноён нуруу түшиг тулгуур хэрэгтэй байдаг юм үхлээ юу чи хөгийн нус вэ баярын нь өдөр уйлуулаад. За за тайвшир угаасаа миний машины энэ тал сэвтэй байсан юм нэг мөсөн засуулчина мэдээтэй яваарай сайхан баярлаарай гэсэн чинь эхнэрийх нь баргар царай гэрэлтээд инээхдээ ямар үзэсгэлэнтэй болсон гэж санана…

Инээмсэглэл бол ерөөсөө ид шид юм баярлалаа гээд санаа алдаад нөхрөө орхиод яваад өгсөн. Нөхөр нь өө өө гээд үлдсэн шаал баларсын бас өрөвдлөө эр хүн байна даа дэмий ч юм болчихвуу гээд дараа нь гэмшиж билээ зайлуул зам дагаад л алхсан хэцүү ч юмдаа. Манайханд авгайгаа магтвал адгийн тэнэг гэж үг байдаг би санал нийлдэггүй юм. Хажуудах ханиа л магтаж, урам хайрлаж, инээмсэглэл өгч, хайрлаж хүндлэж байж л хайр хүндлэлийг нь авна гэрийн уур амьсгал ч сайхан байж хүүхдийн хүмүүжилд ч сайнаар нөлөөлнө шүү дээ. Тэд маань бүх хүмүүс нүүрээ буруулж байхад байж л байна, өвдөж зовоход байж л байна, насан туршид чинь хамт жаргал зовлонг туулж чиний төлөө чин сэтгэлээсээ уйлж баярлах хүмүүс шүү дээ.

Бид ч хамгийн ойр дотно хүндээ хамгийн хогийн зан гаргах юм даа шаал худлаа танихгүй хүнд нээх соёлтой царайлж ля ля боловсон айн. Харин ганц л хүнд магтаалын үгээ бүү гамна харамгүй асга цутгаад өг. Oхин хүүхэд цагаан зээр 2 нутаггүй гэдэг юм тэд чинь чамд л итгэж найдаж хамаг амьдралаа даатгаж яахаа мэдэхгүй янзага шиг хатуу үг үйлдэлд цурхиртал уйлдаг юм, жоохон дулаахан үгэнд уйлснаа мартаад инээмсэглэн тэнгэрт хөөрөн дүүлэн нисдэг юм. Ямарч хүнд хэцүүг эрчүүдээс илүү давах хүчтэй мөртлөө ханийхаа хэлсэн ганц олиггүй үг үйлдэлд хүч нь суларч гунддаг юм. Тэднийг гомдоож болдоггүй юм, сөгдүүлж болдоггүй юм, тэд амар амгалан амьдрал, итгэл найдвар, хайр халамж, дулаан үгс, энэрэл хүндлэлээр тэжээгддэг юм.

Гэртээ орохдоо инээмсэглээд ордог гарахдаа инээмсэглээд гардаг бол аз жаргалтай байнаа гэж бодоорой залуусаа бие биедээ битгий хатуу үг хэлж хүний хажууд битгий загнаж үглэж хатуурхаж байгаарай. Чи л хайрлахгүй бол өөр хүн хайрлахгүй шүү дээ. Маргалдаж уурлах үедээ зүрх рүү нь бүү довтол эргээд орно гэж бодоод хаалгаа зөөлөн хааж байгаарай.
Бусаддаа түгээж халуун хайрыг гарт нь хүргэе
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen