АНУ-ын конгрессийн шинэ хориг ба Кремль

АНУ-ын конгрессийн шинэ хориг ба Кремль

 

АНУ-ын Конгресс дэх намууд өөрсдийнх нь хэрэгт хутгалдсан ОХУ-д хариу өгөхөөр хуулийн зохицуулалт бүхий хориг арга хэмжээ авахаар санал нэгджээ. Энэхүү шинэ журмаар Ерөнхийлөгч Д.Трампыг ОХУ-ын эсрэг аливаа арга хэмжээ цуцлах эрх мэдлийг ч хязгаарлаж өгсөн байна. Тэрээр өмнө нь Кремльтэй дипломат хамтын ажиллагаатай байх хэрэгтэй хэмээн хэлж байсан юм. Тэгээд ч АНУ-ын өнгөрсөн жилийн сонгуульд ОХУ-ын нөлөө байсан гэсэн хардлага одоо хэр нь амь бөхтэй байна. Ямартаа ч буруутгаж буй зүйлсийг Москва үгүйсгэж байгаа ч АНУ-ын мөрдөн шалгалтууд аль ч тохиолдолд Трампын кампанит ажилд ОХУ-ын албаны хүмүүс оролцсон хэмээн харж байгаа билээ. Ноён Трамп энэ бүхнийг юу гэж тайлбарлахаас үл шалтгаалан сурвалжлагчдын ярьж буйгаар Конгресс дэх хоёр нам ОХУ-ын эсрэг ажиллахаар байгаа аж.

Ерөнхийлөгч баримтуудыг үгүйсгэж болох ч тэрээр Кремлиэс ихээхэн дэмжлэг авсан гэсэн сэжиг бий хэмээн сурвалжлагчид ярьжээ. Өөрөөр хэлбэл, тэрээр энэ баримтад гарын үсэг зурвал хуулийн зохицуулалт ёсоор засаг захиргаа нь түүний эсрэг болох юм. Сенатын Гадаад харилцааны хороон дахь Ардчилсан намын гишүүн сенатор Бен Кардин "Үлэмж их хэлэлцээний дүнд зөвшилцөлд хүрсэн. Нэгдмэл Конгресс америкчууд болоод бидний холбоотнуудын өмнөөс Ерөнхийлөгч Путинд тодорхой мэдээлэл илгээхээр ярилцаж байна. Мөн энэ мессэжийг илгээхэд Ерөнхийлөгч Трампын тусламж бидэнд хэрэгтэй байна” гэжээ. Сенатын Ардчилсан намын тэргүүн Чак Шамер "Төлөөлөгчдийн танхим болон сенат энэхүү дүрэм журмыг даруй гаргахаар зорьж байна” гэсэн байна. Түүнчлэн хүчтэй хоригийн бичиг баримт хамгийн гол нь гэдгийг ч тэр ярьжээ. Энэхүү хөтөлбөр нь Иран болоод Хойд Солонгосын эсрэг авах хориг арга хэмжээтэй ч холбогдож магадгүй аж. Энэ нь хэдийнэ Сенат, Цагаан ордонд яригдчихсан бөгөөд ирэх мягмар гаригт санал хураалт явагдах юм. АНУ-ын энэхүү хориг хэдийнэ ОХУ-ын албан байгууллага болоод хувь хүмүүс, Крымын тоо томшгүй олон компанийг хамраад байна. Арванхоёрдугаар сард сонгуулийн сунгааны үеэр Ерөнхийлөгч Барак Обама 35 дипломат ажилтныг хөөн гаргасан билээ. Тэдний дотор ОХУ-ын хоёр ажилтан байжээ. Кремль эдгээр ажилтнуудаа буцаан татсан юм. Үүний дараа энэ нь харилцаанд заналхийлж байна гэж үзсэн билээ.

Өнгөрсөн долоо хоногт болсон өндөр зэрэглэлийн уулзалтын дараа ОХУ-ын албаны хүмүүс дээрх асуудал бараг шийдэгдсэн хэмээсэн юм. Гэсэн хэдий ч Ерөнхийлөгч Д.Трамп Конгрессийн зөвшөөрөлгүйгээр энэхүү хоригийг өөрчлөхөд илүү бэрх болж байна.


Ж.ЦОГЗОЛМАА

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин


Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen