АНУ ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээг эхлүүлэх үү?

АНУ ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээг эхлүүлэх үү?

 

Ерөнхийлөгч Д.Трампын хандлагаас үл хамааран Төлөөлөгчдийн танхим ОХУ-д хориг арга хэмжээ тохоохоор санал хураалт явуулжээ. Ингэхдээ албаны хүмүүс ОХУ-ыг 2016 оны сонгуульд хөндлөнгөөс оролцсон гэж үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэхүү хөтөлбөр нь Ерөнхийлөгч Д.Трампын ОХУ-тай харилцаагаа сайжруулах талаарх найдварыг нь хүндрүүлэх магадлалтай билээ. Иймд энэ хөтөлбөрийг Ерөнхийлөгчөөр үзэглүүлэхийн өмнө сенат батлах шаардлага тулгараад буй.

Цагаан ордон хөтөлбөрөө дахин нягталж байгаа бөгөөд Ерөнхийлөгч үүнд хориг тавих эсэх нь тодорхойгүй байна. "Ерөнхийлөгч Хойд Солонгос, Иран болон ОХУ-д чиглэсэн хориг арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх зуур Цагаан ордон хуулийн зохицуулалтуудыг дахин нягталж, Ерөнхийлөгчид өгөх хуулийг эцэслэн боловсруулж байна” гэж Цагаан ордны төлөөлөгч Сара Сандерс мэдэгдлийнхээ үеэр хэлжээ. Д.Трампыг Ерөнхийлөгчөөр сонгогдоход Москва хөндлөнгөөс оролцсон эсэх тухай яригдаж байсан ч ОХУ Ерөнхийлөгчийн ажлын эхний зургаан сарын хугацаанд юунд ч түүртэлгүй харилцаагаа үргэлжлүүлсээр байсан юм.  Түүнчлэн ноён Трамп хуульчийнхаа ОХУ-ыг тойрсон асуулга, лавлагааны дарамтад дарагдаад байлаа. Үүнээс гадна тэрээр АНУ-ын Ерөнхий прокурор Jeff Sessions-ийг сул дорой хэмээн нэрийдсэн бөгөөд мөрдөн байцаалтыг түдгэлзүүлээгүй гэж үзсэн юм. Мөн Цагаан ордон Хойд Солонгос, Ираны баллистик пуужингийн эсрэг хориг арга хэмжээний талаарх санал хураалтаа явуулсан байна. Энэхүү хөтөлбөр нь америкчуудын аюулгүй байдлыг сахин хамгаалахад чиглэгджээ.

 

Ж.ЦОГЗОЛМАА

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen