“Хаан жимс”-т хариуцлага тооцож татан буулгана
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн "Хаан жимс” амралтын газар нь нийслэлийн ундны усны ай сав газарт бохироо асган оршдгийг иргэд мэдэх билээ. Түүнийг эрх мэдэлд жаалж ахуй цагт энэ баримтыг дэлгэсэн цахим сайтыг хүртэл хааж байсан удаатай. Харин энэ удаад "Хаан жимс” амралтын газрыг татан буулгахаар болсон тухай мэдээлэл бий.
Учир нь Туул голын ай сав газрыг хамгаалалтад авах, тусгай хуультай болох, ундны усны ай сав газарт үйл ажиллагаа явуулдаг бүхий л ААН-тэй тэмцэл өрнүүлж, тэдний үйл ажиллагааг зогсоох зорилго бүхий ажлыг хэсгийг УИХ-аас байгуулсан. Энэхүү ажлыг хэсгийг УИХ-ын гишүүн А.Сүхбат тэргүүлдэг билээ. Тиймээс тэдний нэн тэргүүний тэмцэл бол "Хаан жимс” амралтын газрыг татан буулгах гэнэ. Тус амралтанд очиж амарч байгаа хүмүүс бол өөрсдийнхөө уудаг ус руу өтгөн шингэнээ асгаж байгаа гэдгээ ч ойлгох хэрэгтэй. Урин дулааны цаг үргэлжилж байгаа энэ үед амрагчид аялагдчын цуваа тасархгүй байгаа "Хаан жимс” ийнхүү үдээ барих учраас амрагчид аялагчид тийш зүглэхийн хэрэггүй биз ээ. Тэр ч бүү хэл ундны ус бохирдуулсан "Хаан жимс”-т хариуцлага тооцох бололтой.
Х.Баатар