ТАХИМАА ӨГӨХ ДУРГҮЙ МОНГОЛ ЗАН
Унасан бөх элэг бүсээ тайлан унаснаа зөвшөөрч дүү цол (эрэмбэ) –тэй бөх нь уламжлалын дагуу ахлах цол (эрэмбэ) –тэй бөхийнхөө баруун суган доогуур бөхийсхийн нар зөв тойрч гарч хоёр бөх тахим өгөх авах ёслолыг хүндэтгэлтэйгээр үйлдэнэ. Энэ бол монгол бөхийн дүрэм. Өвдөг шороодсон л бол ялагдлаа хүлээдэг, монгол бөх, монгол эрчүүдийн зан. Гэвч сүүлийн үед өвдөг шороодсон бөх тахимаа өгөхгүй туг тойрон гүйх явдал гарах болсон. Яг үүн шиг үйл явц улс төрийн хүрээнд үзэгдэл болон "хөгжиж” байна. Хамгийн сүүлд гэхэд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж өвдөг шороодсон С.Ганбаатар гэгч нөхөр ялагдлаа үл хүлээн зөвшөөрч ард түмний тархийг угаасаар байна. Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд МАН-аас М.Энхболд, АН-аас Х.Баттулга нар МАХН-аас нэр дэвшин өрсөлдсөн С.Ганбаатараас илүү олон хүний санал авсан. Ингэснээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгуулийн санал хураалт түүхэндээ анх удаа дахин санал хураалтаар үргэлжлэхээр боллоо. Хэдийгээр иргэдийн сонгуульд оролцсон ирц 2013 оны буюу өмнөх Ерөнхийлөгчийн сонгуультай ойролцоо гарсан ч нэр дэвшигчдийн нэг нь ч саналаа өгсөн хүмүүсийн олонхын (50%+1) санал авч чадсангүй. Тиймээс хуулийн дагуу нэр дэвшигчдийн хамгийн олон санал авсан хоёр нь дахин санал хураалтаар өрсөлдөхөөр боллоо.
Гэвч нэр дэвшинж, өвдөг шороодсон С.Ганбаатарын зүгээс "Дахин санал хураалтад оролцохдоо ЦАГААН СОНГОЛТ хийхийг уриалж байна. Тэр "Монголын ард түмнийг бүү басамжлан доромжил, Монголын ард түмэн ирээдүйнхээ төлөө хүчирхэгээр зогсоно. Хар муу бүхнийг хараар нь бус цайлган цагаан сэтгэлээр дарах ёстой. Тиймээс та бүхнийг ЦАГААН СОНГОЛТ хийхийг уриалж байна” гэсэн юм. Сонгогч нэг ч нэр дэвшигчийн төлөө саналаа өгөөгүй бол хэнийг ч дэмжээгүй санал гэж үзэн тухайн саналыг хүчинтэйд тооцох хуулийн заалттай. С.Ганбаатар хүсэл энэ гэнэ. Нэг үгээр тэр сонгуулийн үйл явц, монгол төрөөр тохуурхаж, ард түмний сонголтод нөлөөлөхөөр улайрч байна.
Цагаан сонголтын үр дүнд Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явц дахин эхнээсээ эхэлнэ гэсэн үг. Гэтэл арай хийж сэхээнд шилжсэн манай эдийн засагт энэ хөрөнгө бол хайран. Ерөнхийлөгчийн сонгуульд 14 тэрбум төгрөг зарцуулсан. Гэтэл одоо ахиад дахин санал хураалтад долоон тэрбум төгрөг зарахаар болчхоод байна. Хэдийгээр ард түмэнд сонголтоо хийх эрх байгаа ч 21 тэрбум төгрөгийг салхинд хийсгэчхээд байгаад дүгнэлт хийх хэрэгтэй. Энэ бол татвар төлөгч бидний халааснаас гарсан хөрөнгө. Энэ үүднээс харсан ч хэн нэгэн тахимаа өгөх дургүй улс төрийн үгээр цагаан сонголт хийх уриалгад нэгдэх нь юу л бол. Мөн чанартаа С.Ганбаатарын цагаан сонголт хийгээрэй гэдэг уриалга нь ч бас ард түмний чөлөөтэй сонголт хийхэд эрхэд халдаж байгаа үйлдэл. Үүнийг гэдгийг өвдөг шороодсон "бөх” ухаарч амжихгүй байгаа бололтой юм.

http://olloo.mn/n/44253.html
П.ГОО
Оллоо.мн
Оллоо.мн