Соёмбот ууланд түймэр дэгджээ

Соёмбот ууланд түймэр дэгджээ

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Соёмботой уулын зүүн дээд хэсэгт түймэр гарчээ. Энэ тухай дуудлага өнөөдөр 10:06 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах аврах таван ангийн 60 гаруй албан хаагч түймрийг унтраахаар ажиллаж байгаа аж.

Түүнээс гадна нийслэлийн нутаг дэвсгэрт 2017 онд гарснаар ой хээрийн түймрийн 12 удаагийн дуудлага ирсэн талаар НОБГ-аас сэрэмжлүүллээ. Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын 900 гаруй албан хаагч /давхардсан тоогоор/ 88 атомашин, хүч хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэн унтрааж ажилласан байна.  Түймрийн улмаас 93.5 га газар гал түймэрт өртжээ.

Нийслэлийн ногоон бүсэд хуурайшилт зэрэг өндөр байгаа тул иргэд олон нийтийг ногоон бүсэд шаардлагагүй бол зорчихгүй байх, галын аюулгүй байдлаа хангаж, ил задгай гал гаргахгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон сэрэмжлүүлж байна.


Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen