Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг албан хаагчдад талархал илэрхийлжээ
Өнгөрсөн долоо хоногт Монголын баруун аймгуудад нилээдгүй цас орсон. Энэ үеэр шуурхай ажилласан Увс аймгийн Өмнөговь сумын албан хаагчидад Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өөрийн цахим хуудсаараа дамжуулан талархал илэрхийлсэн байна.
Тэрээр "Цаг агаарын онц хүндрэлтэй үед өөрийн амь насаа үл хайхран эхийн амийг аварсан Увс аймгийн Өмнөговь сумын сум дундын эмнэлгийн дарга н.Өргөжих, эх баригч Д.Дэнсмаа, жолооч Б.Алтанхуяг нарт болон шуурхай ажилласан Холбоо багийн дарга Б.Лхагвасүрэн, онцгой комиссын жолооч Н.Сономпил, С.Батмөнх, нутгийн иргэн Ү.Бат-Очир нарт Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлье!"гэжээ.