“ҮНЭН БА ЗӨВ” НЭРТЭЙ НАМ БАЙГУУЛАГДАВ

“ҮНЭН БА ЗӨВ” НЭРТЭЙ НАМ БАЙГУУЛАГДАВ
Улсын Дээд шүүх 2017 оны зургадугаар сарын 7-ны өдрийн хуралдаанаар А.Отгонбаатар даргатай "Үнэн ба зөв” намыг улс төрийн намын улсын бүртгэлд бүртгэлээ.Тус намын мөрийн хөтөлбөр болон дүрэм, нам байгуулах ажиллагаа, гишүүдийн тоо, бүртгэл нь Монгол Улсын Үндсэн хууль болон Улс төрийн намын тухай хууль зөрчөөгүй гэж Улсын Дээд шүүх үзжээ.
Улсын бүртгэлд бүртгүүлсэн 26 дахь нам нь улсын бүртгэлийн гэрчилгээ авсан өдрөөс эхлэн улс төрийн үйл ажиллагаа явуулах эрхтэй болно. Шинээр бүртгүүлсэн намд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн ажиллахыг Улсын Дээд шүүхээс даалгасан байна.
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen