Өчигдөр 282 хүүхэд төөрсөн байсныг эцэг, эх асран хамгаалагчид нь хүлээлгэн өгөв
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг Монголчууд өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэв.
Энэ жилийн хүүхдийн баярын өдрийг Монгол Улс даяар харьцангуй тайван тэмдэглэж, элдэв хэрэг зөрчил багатай өнгөрүүлсэн ч эцэг, эхээсээ төөрсөн хүүхдүүд байсныг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Өчигдөр төв талбайд 282 хүүхэд төөрсөн байсныг бүгдийг нь цагдаагийн байгууллагын алба хаагчид эцэг, эх асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч эцэг, эхчүүдийг баяр ёслол, олон нийтийг хамарсан арга хэмжээний үеэр бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас зөвлөв.
Эх сурвалж: Arhangai.mn