Цагаан бар хүний аминд хүрчээ

Британийн "Hamerton” гэх амьтны хүрээлэнд өчигдөр орон нутгийн цагаар 17.00 цагийн орчимд аймшигтай хэрэг гарсан талаар "www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Цагаан бар хүний аминд хүрчээ

 

Тус хүрээлэнгийн цагаан арслан хүний аминд хүрчээ. Цагаан барыг амьтны хүрээлэнгийнхэн "Rosa King” хэмээн дууддаг байна. Тэрбээр өчигдөр торноосоо  гарч хүрээлэнгийн ажилтан Пет Дэвис гэх 33 настай бүсгүйг хөнөөсөн аж. Цагдаагийнхан хэрэг гарсан бүс нутгийг хамгаалалтадаа авч, аюулгүй байдлыг үүднээс иргэдийг тус хүрээлэнг орхихыг сануулжээ.

 

Эмэгтэй эмнэлэгт хүргэгдсэн даруйдаа амиа алджээ. Амиа алдсан бүсгүй хүрээлэнгийн арслан, бар зэрэг зэрлэг амьтдыг асран хамгаалагчаар ажилладаг байсан гэнэ. Амьтны хүрээлэнд ойролцоогоор 500 гаруй төрлийн амьтад байдаг байна.

                                                                                         

Б.Дэлгэрцэцэг

http://www.shuud.mn/content/read/483945.htm

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen