Маргааш хилийн боомтууд амарна
Маргааш болон ирэх сарын 1-ний өдөр хилийн боомтууд ажиллахгүй. Тодруулбал, "Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын хэлэлцээрийн дагуу Монгол, Хятадын хилийн боомтууд тавдугаар сарын 30-ны өдөр буюу БНХАУ-ын "Луут завины баяр”-ын өдөр, зургадугаар сарын 1-ний өдөр буюу "Хүүхдийн баяр”-ын өдөр тус тус тохиож байгаатай холбоотойгоор ажиллахгүй юм.
Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих аж.