Бразилд бараг 300 кг жинтэй маргад олжээ
Бразилид уурхайчид 272 кг жинтэй, 1.3 м-ийн урт асар том маргад/изумруд/ олсон тухай AP мэдээллээ.
Тус улсын Байгалийн нөөц баялгийг олборлох газар эрдэнийг Бразилын зүүн хойд Бахиа мужаас олсон гэж мэдээлсэн байна.
Маргадыг хамгийн том олборлогч орнуудын нэг нь худалдан авчээ. Энэ бүс нутагт өмнө нь үүнээс том маргад олож байсан ажээ. 2001 онд тэрхүү маргадыг олсон бөгөөд 300 гаруй сая долларын үнэд хүрчээ.
М.Баяр