Улаанбаатар хот дахь Дундговь аймгийн Луус сумынхан гар бөмбөгөөр өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа
Луус сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, сумын ЗДТГ-тай хамтран Улаанбаатар хотноо ажиллаж амьдарч буй Луус сумын иргэд хөдөлмөрчдийн дунд 'Бид нэг нутаг' волейболын нөхөрсөг тэмцээнийг өнгөрсөн бямба гаригт зохион байгууллаа.
Энэхүү тэмцээнд 16 багийн 100 гаруй тамирчид авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.
Дундговь аймаг нь Дуу хуурийн өлгий нутгаас гадна, спортоор тэр дундаа гар бөмбөгөөр говийн бүсдээ төдийгүй улсад тэргүүлдэг аймаг билээ. Оролцсон багууд бэлтгэл сайтай шилдэг багууд байсан нь тэмцээн улам чансаатай, сонирхолтой өрнөсөн юм.
Тэрээр эрэгтэй эмэгтэй холимог гишүүдтэй зохион байгуулагдсан тэмцээний дүн гарахад Тэргүүн байранд Пүрэвсүрэн ахлагчтай '31-р төгсөлт' баг, Дэд байранд Бат-Өлзий ахлагчтай 'Луус-1, 3-р байранд Бат-Ерөөлт ахлагчтай 'Эрчим', Тусгай байранд Улаанхүү ахлагчтай 'Наран' баг нар тус тус шалгарсан юм. Цаашдаа нутгийн иргэдийн уялдаа холбоог сайжруулах үүднээс энэхүү тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар боллоо.