БАЛГА УСНЫ УЛААН НУУРЫГ ТУСГАЙ ХАМГААЛАЛТААС ЦУЦЛАХГҮЙ

БАЛГА УСНЫ УЛААН НУУРЫГ ТУСГАЙ ХАМГААЛАЛТААС ЦУЦЛАХГҮЙ

"Алтан нутгийн мэдээ” сонины редакциас "Балга усны улаан нуурын үнэ цэнэ” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг Нутгийн удирдлагын ордны "Сүлд” танхимд зохион байгуулж, аймгийн удирдлагууд, Алтайн өвөр говийн сав газрын захиргаа холбогдох албаны хүмүүс болон Ханхонгор сумын Жаргалант багийн малчид, иргэдийн төлөөллийг хамрууллаа. Чандмань эрдэнэ болсон усаа хайрлан хамгаалахтай холбоотой олон асуудлыг хэлэлцсэн юм. Иргэд олон нийтийн дунд тархаад байсан "Балга усны улаан нуурыг тусгай хамгаалалтаас чөлөөлж уул уурхайн компаниудад усыг ашиглуулна” гэх мэдээлэл худлаа ЦУУРХАЛ гэдгийг аймгийн удирдлагууд онцолж байна. Ундны усаа хамгаалах цаашлаад бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэхэд анхааран ажиллахаа тэд илэрхийллээ.

Түүнчлэн Ханхонгор сумын Жаргалант багийн малчид иргэд дараах байр суурийг илэрхийлж, цэнгэг усны ундарга болсон "Балга усны улаан нуураа” төр засгийн удирдлагуудтай хамтарч хамгаалсаар ирсэн, хойшид ч хамгаалахад бэлэн буйгаа илэрхийлж байна. Балга усны улаан нуурыг тойрсон 14 цооногийг шинээр бий болгосноор 35 булгийн ус ундарга ширгэсэн мөн Улаан нуураас хойш холгүй орших "Нарийны гол” малчид, нутгийн иргэдийн ажигласнаар 1 жилд 6 удаа тасарсан зэрэг Жаргалант багийн ард иргэд цаашлаад Өмнөговьчууд усгүй болох аюул тулгарч болзошгүй тул аймаг орон нутгийн удирдлагууд анхааралдаа авах хэрэгтэйг сануулж байлаа.

Тэрбээр аймгийн удирдлагууд малчид иргэдийнхээ үзэл бодлыг сонсож, нутаг усаа хайрлан хамгаалахад нягт уялдаа холбоотой хамтран ажиллана гэдгээ мэдэгдлээ. Ямартай ч "Балга усны улаан нуурыг тусгай хамгаалалтаас чөлөөлөөгүй” гэдгийг дахин онцолж байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen