Аймгийн “Татвар төлөгчийн өдөр” өнөөдөр нээлтээ хийв
Жил бүр аймгийн Татварын хэлтэс "Татвар төлөгчийн өдөр”-ийг тэмдэглэж ирсэн уламжлалтай. Энэ жил уг өдрөө 2017 оны 05 дугаар сарын 8-12-ний хооронд тэмдэглэхээр болж өнөөдөр нээлтээ Дархан-50 цогцолборт 18.00 цагт хийлээ. Тус өдрийн хүрээнд татвар төлөгчдийн байранд очиж сургалт, зөвлөгөө, Дархан сумын ЗДТГ-тай хамтран ахмадуудад зориулсан НӨАТУС-ын сургалт, бизнес эрхлэгчдэд зориулсан ажлын байран дахь сургалт, "Татварын хуулийн хэн сайн мэдэх вэ?” сэдэвт их дээд сургуулийн оюутнуудын дунд уламжлалт тэмцээн, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулсан сургалт, гар зураг, зохион бичлэг, макетны уралдаан явуулахаар төлөвлөсөн байна.