Тойргоос хасагдсан Н.Энхбаяр

Тойргоос хасагдсан Н.Энхбаяр

 

Ирэх ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаа ид өрнөл дээрээ байгаа. Харин өрнөж амжилгүй тойргоос хасагдсан МАХН-ын дарга Н.Энхбаяр гомдол дүүрэн Тусгаар тогтнолын үүдэнд дэмжигч өнгөрөгч амралтын өдрүүдэд гороолж өнжлөө.

 

Учир нь СЕХ-ноос нэр дэвшигчдийг бүртгэж авсан. Харин МАХН-ын дарга, Монгол Улсын гуравдахь ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг бүртгэхээс татгалзсан нь түүнийг бухимдуулж, дэмжигч намын нөхдийн цөсийг хөөргөсөн бололтой. Татгалзсан шалтгаан мэдээж тодорхой. Түүний ялтай хугацаа дуусаагүй байгаа. Мөн бүрдүүлж өгсөн бичиг баримт дутуу хийгээд ерөнхийлөгчид нэр дэвшигч нь 5 жилээс доошгүй хугацаанд эх орондоо тасралтгүй амьдарсан байх ёстой гэсэн хуулийн заалттай зөрчилдөж байгаатай холбоотой гэх.

 

Гэвч манай улстөрчид өөрийн талд хуулийг үйлчлүүлэхийн тулд төрийн ордоноо гороолохоос авахуулаад бүхий л боломжтой хувилбарыг ашигладаг болсон цаг. Энэ ч утгаараа гороолохоо мартсангүй тэмцэл өрнүүлж байна.

 

Ер нь анхнаасаа л тодорхой байсан хэрэг. Хууль хяналтынхан Н.Энхбаярын ялтай хугацаа дуусаагүй байгааг бичгээр өөр хоорондоо олонтаа шидэлцсэн. Гэтэл олны хүчээр хуулийг гууль болох гэсэн санаархал Н.Энхбаярт байсан бололтой.

 

Эцэст нь хэлэхэд нэгэнт ялтайд тооцогдох хугацаа дуусгавар болоогүй байгааг мэдсээр байж муйхарлан дайрах хэрэг байсан уу. Анхнаасаа л намаасаа дэвшүүлэх боломжтой нэгнийг сонгоод СЕХ-д өргөн барьчихсан бол дахин дахин ажил удах шаардлага байсан ч юм уу даа. Н.Энхбаяр дарга аа.

 

Эх сурвалж blood.mn


Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen