МАН дөрвөн сайдаа тодруулжээ
МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, Засгийн газрын дөрвөн сайдад нэр дэвшүүлэх хүмүүсээ сонгожээ. Тодруулбал:
Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайдаар П.Сэргэлэн /ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга/
Эрүүл Мэндийн сайдаар А.Цогцэцэг /АӨСҮТ-ийн дарга/
Эрчим Хүчний сайдаар Т.Энхтайван /ЭБЭХ-ний дэд сайд асан/
Барилга, Хот Байгуулалтын сайдаар Г.Мөнхбаяр /Хотын дарга асан/ нарыг нэр дэвшүүлэхээр болсон байна.
Удирдах зөвлөлийн хурал дуусны дараа УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаж сайдад нэр дэвшигчдийг хэлэлцэх юм.
В.Бат