Хуучин орон сууц үнэд оров
Орон сууцны үнэ 2025 оны дөрөвдүгээр сард өмнөх оны мөн үеэс 14.6 хувиар өсчээ. Орон сууцны насжилтаар авч үзвэл, шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар, өмнөх сараас 1.4 хувиар өссөн бол хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 16 хувиар, өмнөх сараас 0.3 хувиар тус тус өссөн байна.
2025 оны дөрөвдүгээр сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.500.000 төгрөг байна. Харин Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.200.000 төгрөгийн үнэтэй байгаа юм. Шинэ орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад, Чингэлтэй дүүрэгт 38 хувь буюу метр квадрат тутамд 1300000 мянган төгрөгөөр өссөн нь хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Тэгвэл Хан-Уул дүүрэгт 5.8 хувиар өссөн нь хамгийн бага үнэд тооцогдож байна. Энэ оны дөрөвдүгээр сард хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.500.000 төгрөг болжээ. Тодруулбал, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.500.000 төгрөгийн үнэтэй байна. Хуучин орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Чингэлтэйдүүрэгт 26 хувиар өссөн нь хамгийн өндөр, Хан-Уулдүүрэгт 13.2 хувиар өссөн нь хамгийн бага байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв.