“Говийн чоно” өндөрлөлөө

“Говийн чоно” өндөрлөлөө

Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-ын Элчин сайдын яам, АНУ-ын Номхон далайн цэргийн командлалтай хамтран Өмнөговь аймагт энэ сарын 1-5-ны өдрүүдэд зохион байгуулсан "Говийн чоно-2017” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургуулийн хаалтын ажиллагаа өнөөдөр боллоо.


Монгол Улсад зургаа дахь удаагаа зохион байгуулагдсан "Говийн чоно-2017” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургуульд  Онцгой байдлын ерөнхий газар, түүний харьяа Аврах тусгай анги, Уул уурхайн аврах анги, ЗХЖШ, ХХЕГ, ЦЕГ, МХЕГ, ИНЕГ, Өмнөговь аймгийн бүх шатны Засаг дарга, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, төрийн болон төрийн бус байгууллагууд, Баянхонгор, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Өвөрхангай аймгийн Онцгой комисс, Онцгой байдлын газар, тус аймгуудын хөдөө аж ахуй, эрүүл мэнд, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллага болон гадаад улс орны, олон улсын байгууллагын төлөөлөл болох АНУ-ын Номхон далайн цэргийн командлал, Аляскийн үндэсний гвард, Ойн агентлаг, Олон улсын тусламжийн газар, НҮБ-ын салбар байгууллагууд, Японы Хүүхдийг ивээх сан, МУЗН, Швейцарийн хөгжлийн агентлаг, Мерси кор, Олон улсын улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэг болон Бангладеш, Непаль, Канад, Өмнөд Солонгос, Унгар, Япон улсын нийт 240 гаруй зочид, төлөөлөгчид оролцсон юм.
"Говийн чоно-2017” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургуулийг "Гамшгийн үеийн бүс нутгийн удирдлага, харилцан ажиллагаа” сэдэвтэйгээр анх удаа өмнөд бүсийн аймгуудын гамшгийн үеийн харилцан ажиллагааг жигдрүүлэх, мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоог хангах, практик үйл ажиллагаанд тулгуурласан байдлаар зохион байгууллаа.

Сургуулийн удирдагчийн зүгээс "Говийн чоно-2017” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургууль, туршлага солилцох үйл ажиллагаа батлагдсан бодлогын дагуу амжилттай зохион байгуулагдлаа гэж дүгнэлээ.

Олон улсын сургалт, дадлагыг зохион байгуулах бүх талын боломжийг бүрдүүлж, хөрөнгө санхүүжилтыг шийдвэрлэн, сургуулийн бэлтгэл ажлыг хангах болон явцын үйл ажиллагааг өндөр түвшинд зохион байгуулсан Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Засаг дарга Н.Наранбаатарт Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Женнифер Зимдал Галт, АНУ-ын Номхон далайн армийн дэд командлагч, хошууч генерал Рожер Нобль нарын нэрэмжит "Өргөмжлөл”-ийг гардууллаа.

Мөн хошууч Тед Мортон ахлагчтай АНУ-ын Номхон далайн цэргийн командлалын баг, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар, Бангладеш, Непаль, Өмнөд Солонгос, Унгар, Канад, Япон улсын оролцогчид, Өмнөд бүсийн аймгуудын Онцгой комисс, Онцгой байдлын газрын хамт олонд Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Женнифер Зимдал Галт, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар нарын нэрэмжит "Өргөмжлөл”-ийг гардууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen